МҮЭ-ийн холбооны Төв хэвлэл "Хөдөлмөр" сонин "Үйлдвэрчний эвлэлийн гишүүн таныг сонсож байна" буланг тогтмол ажиллуулж байхаар боллоо.
“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын танилцуулга сургалтаар хөдөлмөрийн харилцаанд зайлшгүй мэдвэл зохих шинэчлэгдсэн бүлэг заалтуудыг МҮЭ-ийн холбооны хуулийн мэргэжилтэн М.Саранцацрал тодорхой жишээн дээр тайлбарлан хичээл заалаа.
Өнөөдөр салбарын ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа.
Хурлаар: Салбарын ҮЭ-ийн холбооны 2022 оны ажлын төлөвлөгөө, Салбарын холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зэрэг нийт 15 асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалууд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажлын хэсэг байгуулах тухай, ХНТ-ийн 3 талт Үндэсний хорооны дэд даргын томилгоо зэрэг асуудлыг авч хэлэлцэв.
Салбарын цалингийн доод жишгийг ТҮЭМ-5 болгохоор тооцоолол хийгээд Сангийн яаманд хүргүүлсэн, тэнд хянаад хариу ирэхээр Засгийн газарт оруулах юм байна.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа, дэд дарга Ө.Анхболд нар Хүрээ амаржих газрын эмч, ажилтнуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудалтай танилцлаа.
ЭМЯ-тай байгуулах ажлын хэсэг албан ёсоор байгуулагдаагүй байгаа бөгөөд урьдчилан хоёр тал хамтран ажиллаж саналаа нэгтгээд ХНХЯ, СЯ-тай хамтран байгуулагдах ажлын хэсгээр хэлэлцүүлэх бодитой нотолгоотой төсөл боловсруулсан байхаар ажиллаж байна.
Ажлын хэсэгт ажиллаж тооцоо судалгааны ажил, Эмч, ажилтнуудын цалин хөлс хэрхэн олгогдож байгаад хяналт тавих гээд бидэнд хариу хүлээсэн маш олон ажлууд байгаа тул БИДНИЙ ТЭМЦЭЛ ЗОГСООГҮЙ, ТҮР ЗАВСАРЛАСАН.
Тус салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хурал 2021.07.08-ны өдрийн 09.00 цагт болж “Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэх”-ийг шаардсан тэмцлийн үйл ажиллагааг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэв.