Д/д
|
Ажлын чиглэл
|
Хугацаа
|
Нэг. Дотоод ажлын талаар.
|
1.
|
2017 оны ажлын төлөвлөгөө, төсвийг тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлэн батлуулж, хувийг МЭМАҮЭХ-ны ажлын албанд ирүүлэх
|
2-р сар
|
2.
|
ҮЭ-ийн бүх гишүүд/төлөөлөгчид/-ийн хурлаа заавал хийж, ҮЭ-ийн хорооноос явуулсан үйл ажиллагааны тайлан, санхүү(татвар зарцуулалт)-ийн тайлан болон шинэ онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах ба хамтын гэрээг дүгнэж, биелэлтийг гарган үр дүнг нь гишүүд, хамт олондоо мэдээлэх
|
1-р улирал
|
3.
|
Бүрэн эрхийн хугацаа дууссан бол тайлан сонгуулийн хурлаа заавал хийж, салбарын холбооны удирдлагуудаас оролцуулах
|
Жилдээ
|
4.
|
ҮЭ-ийн хорооныхоо Улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчлээгүй хороод 1-р улиралд багтаан шинэчилж, баланс болон татварын тайланг холбогдох байгууллагад өгч, тооцоо нийлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах
|
1-р улирал
|
5.
|
Хамтын гэрээ шинээр байгуулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулж баталгаажуулан бүртгүүлж, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, бүртгүүлсэний дараа 10 хоногт багтаан нэг хувийг МЭМАҮЭХ-нд ирүүлэх (Хамтын гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, өмнөхөөсөө сайжруулахын төлөө ажиллах)
|
Тухай бүрт
|
6.
|
Гишүүдийн нэрчилсэн бүртгэлийг хийж, шинээр гишүүн элсэх, шилжилт хөдөлгөөн бүрийг цаг тухайд нь хийж мэдээг МЭМАҮЭХ-нд ирүүлж байх
|
1-р улирал
|
7.
|
МҮЭ-ийн болон салбарын ҮЭ-ийн холбооны оны шилдэг ажилтан, сонгуультан, байгууллага, хамт олон, дэмжигчдийг шалгаруулах журмын дагуу хүмүүсээ тодорхойлж, материалаа салбарын холбоонд ирүүлж, байгууллага, хамт олноороо идэвхтэй оролцох
|
12-р сарын
15-ны дотор
|
8.
|
МҮЭ-ийн холбооны 100 жилийн ойг угтан ҮЭ-ийн хороо бүр ҮЭ-ийн байгууллагаа сурталчилсан “ӨДӨРЛӨГ” арга хэмжээ болон бусад бүтээлч ажлыг өөрсдийн санаачлагаар байгууллага дээрээ зохион байгуулж хамт олон, гишүүдээ өргөнөөр оролцуулах (Шаардлагатай тохиолдолд салбарын холбоо болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах)
|
Жилдээ
|
9.
|
Гишүүдийн батлахыг журам зааврын дагуу бүрэн бичилт хийж салбарын холбооны тамга, даргын гарын үсгийг зуруулж баталгаажуулан батлахны давуу талыг гишүүд, ажилтнуудад мэдрүүлэх ажлыг зохион байгуулах
|
Жилдээ
|
10.
|
ҮЭ-ийн хорооны дэргэдэх Залуучууд, эмэгтэйчүүдийн хэсгийн ажлыг идэвхжүүлж, бүтээлч ажил өрнүүлэх чиглэлээр ажиллуулах
|
Жилийн турш
|
11.
|
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтнуудын судалгааг нарийвчлан гаргаж МЭМАҮЭХ-нд ирүүлэх, тэдэнд олгодог хор саармагжуулах бодисын олголтын явцад хяналт тавьж ажиллан бүрэн олгуулах, (энэ талаар хамтын гэрээндээ тусгаж ажиллах)
|
Жилдээ
|
12.
|
Хоёр. Санхүүгийн талаар.
|
|
13.
|
ҮЭ-ийн хорооныхоо санхүүгийн тайланг улирал бүр өссөн дүнгээр гаргаж дансны хуулга, санхүүгийн баримтын хамт дараа сарын 10-ны дотор МЭМАҮЭХ-ны санхүүд өгч, хянуулж, баталгаажуулах
|
Улирал бүр
|
14.
|
ҮЭ-ийн хорооны санхүүгийн үйл ажиллагаандаа өөрийн Хянан Шалгах Комисс/ХШК/-оор шалгалт хийлгэж, шалгалтын дүнг хорооны тэргүүлэгчид болон гишүүддээ мэдээлж байх
|
Жилд нэг удаа
|
15.
|
Гурав. Бусад ажлын талаар.
|
|
16.
|
Дэлхийн эмч нарын өдөр, Эх баригчдын өдөр, ОУ-ын сувилагч нарын өдөр, үйлчилгээний ажилтны өдөр, Эрүүл мэндийн ажилтны өдөр, МҮЭ-ийн өдрүүдийн хүрээнд ҮЭ-ийг сурталчилж, гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна болон Ажилтны урлагын наадам, сагсан бөмбөгийн тэмцээнд байгууллага хамт олноороо идэвхтэй оролцох
|
Жилдээ
|
17.
|
Шаардлагатай тохиолдолд тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, жагсаал, цуглаан, хэвлэлийн хурал, ажил хаялтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлыг шат дараалан хийх (салбарын холбооноос мэргэжил арга зүйн удирдлагаар хангуулах)
|
Тухай бүр
|
18.
|
МҮЭ-ийн төв хэвлэл “Хөдөлмөр” сонинг ҮЭ-ийн хороо бүр тасаг, бүлгүүдийнхээ тоогоор захиалж гишүүн бүрт хүргэх зарчмыг баримтлан ажиллах
|
Жилдээ
|
19.
|
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж үзлэг шалгалтын үйл ажиллагааг бие даан болон хамтарсан хэлбэрээр хийж байх
|
Жилийн турш
|
20.
|
Гишүүд, ажилтнуудаас хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэж, тухай бүр хариуг өгч байх (Шаардлагатай тохиолдолд МЭМАҮЭХ-ноос арга зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа авах)
|
Жилийн турш
|
21.
|
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг IY/28-нд, МҮЭ-ийн өдрүүдийг угтсан ажлыг 8-р сард тус тус зохион байгуулж, үр дүнг жилийн эцсийн тайландаа тусган салбарын холбоонд ирүүлэх
|
12 сарын 15
|
22.
|
ҮЭ-д эвлэлдэн нэгдсэн байдлын мэдээний маягт (ҮЭ№, ҮЭ № 03), Хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн хамтын маргааны мэдээний маягт (ХГ-№04-А, ХГ №04Б), ҮЭ-үүдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээний маягт (ЭЗ №05), Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын мэдээний маягт (ҮО №06)-ын дагуу тухай бүр гаргаж МЭМАҮЭХ-нд ирүүлэх
|
12-р сарын 15-ны дотор
|
23.
|
МЭМАҮЭХ-ноос үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга нарт зориулан явуулах сургалт, семинар, хурал, зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан бусад арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, гишүүддээ мэдээллийг тухай бүр хүргэх
|
Жилдээ
|
24.
|
ҮЭ-ийн хороод гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулахад голлон анхаарч эрх зүйн сургалтын үйл ажиллагааг тогтмолжуулах
|
Жилдээ
|
25.
|
ҮЭ-ийн хорооны “Мэдээлэл, сурталчилгааны самбар”-тай болж хорооныхоо үйл ажиллагааг сурталчилж, байгууллагынхаа вэб сайтад ҮЭ-ийн хорооны цонх үүсгэж, мэдээллийг тогтмолжуулж, facebook, twitter-т идэвхтэй сурталчлах ажлыг зохион байгуулах
|
Жилдээ
|