ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА

БАТЛАВ.

ЭРҮҮЛ МЭНДийн                  МЭМАҮЭ-ИЙН ХОЛБООНЫ                                МХХЭМБН ХОЛБООНЫ  

                        САЙД      ДАРГА                                                                                                              ЕРӨНХИЙЛӨГЧ                                                

 

  

 

А.ЦОГЦЭЦЭГ                                  Б.Мягмар                                              Б.ДАШ-ЯНДАГ

  

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  2017-2018 ОНЫ

ХАМТ(тариф)-ыН ХЭЛЭЛЦЭЭР 

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр                                                              Улаанбаатар хот                                                                                                                   

  

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйл, 11.5, 19.1.2, 20.4.2 дэх заалтуудыг тус тус үндэслэн энэхүү хамтын хэлэлцээрийг байгуулав.

Хэлэлцээрийн зорилго нь Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэхэд оршино.

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1.Салбарын хамт (тариф)-ын хэлэлцээрийг үндэслэн эрүүл мэндийн салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй бүх байгууллагууд хамтын гэрээ байгуулан харъяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана.  Хэлэлцээрийг хэрхэн биелүүлж байгаа явц, үр дүнг хагас жил тутам дүгнэж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

1.2.Хэлэлцээрийн заалтуудыг биелүүлэх эдийн засгийн үндэс нь ажил олгогчдын санхүүгийн чадавхи болох тул орлого нэмэгдүүлэхэд талууд хууль тогтоомжийн хүрээнд бодлого шийдвэрээрээ дэмжиж ажиллана.

1.3.Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, тэдгээрийн харьяа байгууллагууд нь хууль, эрх зүйн хүрээнд бодлого шийдвэрээрээ хэрэгжүүлж ажиллана.  

1.4.Салбарын хамт (тариф)-ын хэлэлцээр нь тухайн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах, ажлын байрны нөхцлийг сайжруулах, эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, ажилтны ажиллах урам, идэвхи санаачлагыг дэмжих бодлого боловсруулахад туслан дэмжих баримт бичиг болно.

1.5.Энэхүү хэлэлцээрт заагдсан нөхцөл баталгаанаас дордуулсан хууль, тогтоомж гарсан тохиолдолд тус хэлэлцээрийг мөрдөнө. Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, бүх шатны байгууллагууд нь энэ хэлэлцээрээр тохиролцсон нөхцөлийг бууруулсан тушаал, журам гаргахыг хориглоно.

1.6.Стандартын шаардлага хангасан клиникийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын зарим үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулна.

1.7.Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ортой эмнэлгүүдийн даатгалын санхүүжилтийг улсын эмнэлэгтэй ижил түвшинд үе шаттайгаар хүргэх асуудлыг шийдвэрлэнэ.

1.8.Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгааг хангах үйл ажиллагаа, цалин хөлсний хэмжээг байгууллагын цахим хуудас болон ажилчдад жил бүр ил тод мэдээлдэг болно.

 

ХОЁР. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР

 

2.1.Эрүүл мэндийн байгууллагуудын түвшинд тухайн жилийн төсвийн төсөл боловсруулах асуудлаар үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөн, хамтран ажиллана. Тухайн түвшний хамтын гэрээ, хэлэлцээрийг дараа оны төсвийн төслийг боловсруулахаас өмнө байгуулах зарчмыг баримтална.

2.2.Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг хамтын гэрээгээр баталгаажуулж гэрээний ач холбогдлыг өндөржүүлж биелэлтийг тогтмол дүгнэн дүн мэдээг дээд шатны байгууллагад цаг тухай бүр хүргүүлнэ.

2.3.Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг бөөнөөр орон тооны цомхотголд оруулахгүй байх, байгууллагын эдийн засгийн хувьд тогтвортой, бүтээмжтэй ажиллахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран хяналт тавьж ажиллана.

2.4.Тодорхой шалтгааны улмаас ажлын байрыг олноор цөөрүүлэх, орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ ажил олгогч нь ҮЭ-ийн байгууллагад 45 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангах, тэдний нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр хийн тусгай гэрээ байгуулж, нутаг дэвсгэрийн хөдөлмөр зохицуулалтын албанд бичгээр мэдэгдэнэ.

2.5.Энэхүү хэлэлцээрийн 2.4-т заагдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 3 жил хүртэл хугацаа дутуу байгаа ажилтнуудыг цомхотголд хамруулахгүй бөгөөд хэрэв тухайн ажлын байр нь зайлшгүй цомхотголд орсон тохиолдолд урьд авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг бууруулахгүйгээр өөр ажлаар хангана.

2.6.Эрүүл мэндийн салбарын байгууллагыг урт хугацаагаар сул зогсоох, өөр байгууллагатай нэгтгэхэд салбарын ҮЭ-ийн байгууллагатай урьдчилан мэдэгдэж,  нэгдсэн ойлголтонд хүрнэ.

2.7.Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хорооны орон тооны сонгуульт ажилтнаар ажилласан ажилтныг эрүүл мэндийн салбарт  ажилласнаар тооцох ба хамтын гэрээнд хамруулан улирлын урамшил, цолны нэмэгдэл олгож, олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа ажилтнуудыг төр засгийн шагналд тодорхойлж байна.  

2.8.Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, амжиргааг дээшлүүлэхтэй холбоотой хөтөлбөр, төслийг боловсруулахдаа төслийн 10-аас доошгүй хувийг ажилчдын нийгмийн баталгааг хангахад зарцуулах бөгөөд хэрэгжилтэнд хяналт тавихад бүх шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоог хангаж ажиллана.

2.9.Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн боловсруулалтанд оролцох, хэрэгжилтэнд хяналт судалгаа хийх, төслийн хэрэгжилтэнд ХХЭМБ, ҮЭ-ийн байгууллага хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.

 

 

 

ГУРАВ. ЦАЛИН ХӨЛСНИЙ ТАЛААР

 

3.1.Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажил олгогч нь ажиллагсдын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, унаа хоолны зардал болон бусад нөхөн олговрын хэмжээг хамтын гэрээгээр зохицуулж, хүрсэн түвшнээс бууруулахгүй ажиллана.

3.2.Эрүүл мэндийн салбарын ажиллагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж, цаашид эрүүл мэндийн салбарын ажиллагчдын дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллана.

3.3.Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн доод жишиг, хөдөлмөрийн норм, нормативыг нотолгоонд суурилан шинэчлэн тогтоох асуудлыг 2017 онд багтаан холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж цалингийн тогтолцоог шинэчилнэ.

3.4.2018 оны төсөв хэлэлцэхээс өмнө төрийн үйлчилгээний эрүүл мэндийн салбарт ажиллагсдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээрт хамтран хүргүүлж, салбарын төсөвт тусгаж шийдвэрлэнэ. 3.5.Эрсдэлтэй, халдвартай нөхцөлд байнга ажилладаг сүрьеэгийн эмч, ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор авч байгаа үндсэн цалинг 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн 25 хувиар нэмэгдүүлж олгоно. 3.6.Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (240,0x1.5=360.0 төгрөгөөр) тогтоосон өмнөх хэлэлцээрийн заалтыг үргэлжлүүлэн мөрдөнө.

3.7. Төсвийн шууд захирагч нь байгууллагынхаа төсвийн боломжинд тулгуурлан хамтын гэрээндээ тусгасны үндсэн дээр ажилтнуудынхаа үндсэн цалин цалинг Засгийн газрын баталсан доод жишгээс нэмэгдүүлж болно.

3.8.Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн байгууллагууд ажиллагсдынхаа үндсэн цалинг төрийн албан хаагчдын цалингийн өсөлттэй уялдуулан төсөвтөө багтаан нэмэгдүүлнэ.

3.9.Ажил олгогч нь тухайн жилийн хэмнэгдсэн төсөв болон нэмэлт тусламж үйлчилгээнээс олсон орлогоос ажилтнуудад жилийн ажлын урамшуулал олгоно.

3.10.Эрүүл мэндийн яам салбарын хэмжээнд Засгийн газрын 2012 оны 150, 151 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг жил бүр биелэлтийг гаргаж, үр дүнг тооцно.

3.11. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг буюу өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтэн, ажилтнуудад 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн ур чадварын нэмэгдлийг холбогдох журамд заасан хувиар, мөн сар бүрийн үр дүнгийн мөнгөн урамшууллыг улиралд нэг удаа 1 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгоно. 3.12.Хөдөлмөр зохион байгуулалт нь өдрөөр ажиллах горимтой эмч, ажилтнууд жижүүрт гарч ажилласан тохиолдолд биеэр амруулаагүй бол илүү цагийн хөлсийг ажил олгогч бүрэн олгох үүрэг хүлээнэ.

3.13.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгох асуудлыг 2018 оны улсын төсөвт тусгаж шийдвэрлэнэ.

3.14.Ажил олгогч нь ажил мэргэжил хавсран, хослон, орлон ажилласны нэмэгдлийг хавсран, хослон, орлон ажилласан тохиолдолд тухайн албан тушаалын цалингийн 40-өөс доошгүй хувиар бодож олгоно.

3.15.Ажил олгогч нь мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн байгууллага төсөвтөө багтаан Засгийн газраас баталсан доод жишгээс нэмэгдүүлэн олгож болно.

3.16.Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Ажил олгогчийн төлөөлөл хамтран зохион байгуулдаг “Алтан чагнуур” шагналаар шагнагдсан эмчид тухайн жилд нэг удаа 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.

3.17. Ажил олгогч нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 46.5 заалтын хүрээнд батлагдсан “Төсвийн зардлын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогын зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын хүрээнд 44.5.3; 46.4.5 заалтын дагуу ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгаанд зохих хувийг бүрэн зарцуулна.

3.18.Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн сангаас Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн аргачлалыг боловсруулах, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй тусламж, үйлчилгээний өртөг, үр ашгийн судалгааг 2017-2018 онд хийхээр зарласан захиалгат төслийн үр дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын төсвийг үе шаттай нэмэгдүүлнэ.

3.19.Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь буюу хийснээр нь санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, 2018 оноос хэрэгжүүлнэ.

 

ДӨРӨВ. НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТАЛААР

 

4.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2, 29.5 дахь заалтуудыг одоо мөрдөж буй хүрсэн түвшнээс буулгахгүй, ажилласан жилтэй уялдуулан бүрэн олгоход хамтран ажиллана.

4.2.Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдийг хямд өртөгтэй, удаан хугацааны бага хүүтэй зээлд хамруулж орон сууцтай болгох бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг түлхүү хамруулах талаар холбогдох шийдвэрийг гаргуулах, мөн төрийн албан хаагчдад ногдох хэсгээс салбарт ажиллагсдын тооноос хамааруулан хувиарилуулах талаар анхаарч холбогдох шийдвэрийг гаргуулна.

4.3.Эмч, ажилтнуудыг орон сууцаар үе шаттай хангах асуудлыг судлан боловсруулж, эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.  

4.4.Эрүүл мэндийн салбарын ажлын онцлог байдал, ачааллыг харгалзан 150-аас дээш ажилтантай байгууллага бүрт орон тооны, хувийн хэвшлийн байгууллагад орон тооны болон гэрээгээр сэтгэл зүйч ажиллуулах асуудлыг цалингийн сандаа багтаан шийдвэрлэнэ.

4.5.Арилжааны банктай цалингийн болон бусад төрлийн зээлийн хүүг бууруулах талаар санал хүргүүлж,  гэрээ байгуулан хамтран ажиллана.

4.6.Ажил олгогч нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлж олсон орлогын 40-өөс доошгүй хувийг эрүүл мэндийн ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулалд зарцуулж, мэдээллийг ил тод болгох, биелэлтэнд бүх шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллага хяналт тавьж, хамтран ажиллана.

4.7.Тодорхой шалтгааны улмаас ажлын байрыг олноор цөөрүүлэх, орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан ажилтнуудад ҮЭ-ийн байгууллагатай хэлэлцээр хийсний үндсэн дээр  3 сарын үндсэн цалингаас доошгүй хэмжээний тэтгэмж олгоно.

4.8.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрүүл мэндийн ажилтанд “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29.2 дахь заалтанд тусгагдсан мөнгөн тэтгэмжийг авах эрх үүсээгүй 20-оос дээш жил ажилласан тохиолдолд 3 сарын үндсэн цалингаас доошгүй хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно. Энэхүү асуудлыг хамтын гэрээндээ нарийвчлан тусгаж нэмэгдүүлэн олгож болно.

4.9.Салбарын хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүй урлаг, спорт, уулзалт, өдөрлөг, зөвлөгөөнийг 1-2 жилд хамтран зохион байгуулна.

4.10.Нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудыг тухайн байгууллага эдийн засгийн нөөц боломжиндоо тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулна.

4.11.Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

4.12.Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин хөлсийг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах дэд ажлын хэсэгт оролцож, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллана.

4.13.Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах талаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллана.

 

ТАВ. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР

 

5.1.Эрүүл мэндийн салбарын онцлог, ажлын ачааллыг харгалзан хөдөлмөрийн норм, нормативыг шинэчилэх  хамтарсан ажлын хэсэг байгуулан шийдвэрлэнэ.

5.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг эрүүл мэндийн салбарт хангах ажлын хүрээнд  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулж ажиллуулна.

5.3.Эрүүл мэндийн салбарт “MNSOSHAS18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-шаардлага” стандартыг нэвтрүүлж, жишиг эрүүл мэндийн байгууллагыг бий болгоно.

5.4.Эрүүл мэндийн ажилтнуудыг “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт”-т хамруулах нэгдсэн загвар бүхий маягт баталж,  мөрдүүлнэ. 

5.5. “ЭРҮҮЛ МЭНД-ЭЭЛТЭЙ ОРЧИН” аяныг улсын хэмжээнд эхлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудын хепатитийн “С” вирүсийн тархалтыг тогтоох, идэвхжлийг тодорхойлж, үнэ төлбөргүй  эмчилгээнд хамруулж, мэдээллийн сан байгуулна.

5.6.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг элэгний В вирүсын эсрэг дархлаажуулалтад эхний ээлжинд тархвар судлал /мэс засал, гэмтэл, эх барих эмэтэйчүүд, шүд, лабораторийн эмч, сувилагч, эх баригч, лаборант/-ын заалтаар үнэ төлбөргүй хамруулна.

5.7.Элэгний В вирүсын халдвартай ажиллагсдыг В вирүсын эсрэг эмчилгээнд  хөнгөлөлттэй үнээр хамруулах асуудлыг судалж, хөнгөлөлтийн хувийг нэмэгдүүлэх талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд санал хүргүүлнэ.

5.8.Сүрьеэгийн эмч, ажилтнуудыг идэвхтэй болон далд сүрьеэг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээ авах ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулна.

5.9.“Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлнэ.

5.10.Ажил олгогч нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах болон ажлын цагийг богиносгох зохицуулалт хийнэ.

5.11.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон иж бүрэн хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн норм стандартын үлгэрчилсэн загварыг нийтлэг мэргэжлүүдээр баталж мөрдүүлнэ.

5.12.Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жил бүр хамруулж, хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн судалгаа гарган,  эрүүлжүүлэх арга хэмжээг авч тайланг нэгтгэж үр дүнг тооцож ажиллана.

5.13.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл алдагдсанаас үүссэн зардлыг тухайн байгууллага хариуцна.

5.14.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтын дагуу эрүүл мэндийн ажилтны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллана.

5.15.Эрүүл ахуйн тухай хуулийн 6.3 дахь заалтын дагуу ажлын байрны эрүүл ахуйн стандартыг боловсруулна.

5.16.Ажилтнуудыг халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, оношийг баталгаажуулах, эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ.

 

ЗУРГАА. ХАМТЫН АЖИЛЛАГАА, МЭРГЭЖИЛ,                                                              МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

 

6.1.Хөдөлмөрийн харилцаа, эрүүл мэндийн болон холбогдох хууль эрх зүйн асуудлаар сургалт, семинар, уулзалт зөвлөлгөөнийг хамтран болон дангаар зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтэнд багц цаг (кредит) олгоно.

6.2.Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын зөвлөлд салбарын ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны төлөөллийг оруулна.

6.3.Эрүүл мэндийн салбарын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон хууль эрх зүйн гарын авлага бэлтгэн гаргаж өмчийн хэлбэр харгалзахгүй олгоно, түгээнэ, хуваарилна.

6.4.Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг дотоод, гадаадад мэргэжлийн сургалтанд хамруулах ажлыг өргөжүүлж, мэдээллийг ил тод байлгана. Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас жилд 20-оос доошгүй хүнийг гадаад арга хэмжээнд хамруулна.

6.5.Эрүүл мэндийн салбарын холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулахад Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны саналыг албан ёсоор бичгээр хүргүүлэн авч, тусгана.

6.6.Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах талаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллана.

6.7.Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2017-2018 онд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллана.

6.8.Эрүүл мэндийн яам нь салбарын байгууллагуудын дэлгэрэнгүй төсөв, гүйцэтгэлийг тухайн оны 2-р сард багтаан МЭМАҮЭ-ийн холбооны Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. цахим хаягаар өгч, бусад холбогдох мэдээллийн ил тод байдлыг ханган хамтран ажиллана.

6.9.ЭМЯ-наас санаачлан боловсруулсан Эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хуулийн төсөлд салбарын ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэдсэн холбооноос  саналыг авч, үндэслэлтэй саналыг хуулийн төсөлд тусгаж, хамтран ажиллана.

6.10.Ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, шударга ёс, ил тод байдлыг хангах үүднээс ажил олгогч нь байгууллагын шийдвэр гаргах түвшинд үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын оролцоог хангах үүднээс Удирдлагын багийн бүрэлдэхүүнд оруулна.

6.11.Үйлдвэрлэлийн осол гаргаагүй болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг үлгэр жишээ зохион байгуулсан, ажиллагсдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгааг  сайжруулсан, ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг байгууллагын ажил олгогчийг урамшуулна.

6.12.Эрүүл мэндийн салбарын болон байгууллагын төсвийн хуваарилалт, зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналт тавихад бүх шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын оролцоог хангаж, мэдээлэл солилцоно.

6.13.Энэхүү хэлэлцээрийн үр дүн, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн түншлэлийг хөгжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гаргана.

6.14.Хэлэлцээрт оролцогч талууд хөдөлмөр, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар гадаад орны туршлагаас судлах ажлыг хэлэлцээрийн хугацаанд зохион байгуулж, түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлнэ. Нийгмийн түншлэлийн талууд европын орнуудад ажиллаж, амьдарч байгаа Монгол эмч ажилтнуудтай уулзалт хийх замаар бусад орнуудын нийгмийн түншлэлээс туршлага судлах ажлыг хэрэгжүүлнэ.

6.15.Эрүүл мэндийн байгууллага болон байгууллагын дарга нарын ажлыг дүгнэх үзүүлэлтэд ажиллагсдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа байдал, хамтын гэрээний биелэлт зэргийг оруулж тооцно.

6.16.Эрүүл мэндийн ажилтны нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг өргөх талаар хамтран ажиллаж, эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн арга хэмжээ, “Алтан чагнуур” ёслолын ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам,  Ажил олгогчийн төлөөлөлтэй хамтран зохион байгуулна.

6.17.Эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа зөрчлийг нийгэмд зөв замаар хүргэх зорилгоор Эрүүл мэндийн яаманд туршлагатай эмч мэргэжилтэй олон нийттэй харилцах мэргэжилтнийг ажиллуулж, салбарын нэр хүндийг өргөх, хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулна.

6.18. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар Аймгийн эрүүл мэндийн газрууд тухайн аймгийн ҮЭ-ийн холбоодтой, Нийслэлийн эрүүл мэндийн газар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлнэ.

 

ДОЛОО. ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МӨРДӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР

 

7.1.Энэхүү хэлэлцээр нь талуудын төлөөлөгчид гарын үсэг зурсны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж, бүртгүүлсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

7.2.Хамтын хэлэлцээрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд жил бүр хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.

7.3.Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримталсан журмын дагуу шийдвэрлэнэ.

7.4.Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэнд талууд хамтран хяналт тавьж ажиллана. Хэлэлцээрийн биелэлтийг хамтарсан ажлын хэсэг гарган бүтэн жилээр дүгнэж, нийтэд мэдээлнэ.

7.5.Цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой энэхүү хэлэлцээрээр тогтоосон доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тухайн байгууллага хамтын гэрээгээрээ зохицуулна.

7.6.Салбарын ажиллагсдын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал болон салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийн байдалд талууд хамтарсан удирдамжийн дагуу үзлэг, шалгалт явуулна.

7.7.Энэхүү хэлэлцээр нь дараагийн хэлэлцээр байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

7.8.Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, шинэчлэгдэх нь энэхүү хэлэлцээр дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд тэдгээрийн залгамжлагчид нь хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

 

 

 

ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН ТАЛУУД:

 

 

                                                       ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМЫГ            МЭМАҮЭ-ИЙН ХОЛБООГ                  АЖИЛ ОЛГОГЧИЙГ                                                ТӨЛӨӨЛЖ                                                    ТӨЛӨӨЛЖ                                        ТӨЛӨӨЛЖ

 

 

Д.Очирбат,                                         Б.Мягмар,                                          Б.Даш-Яндаг,

Төрийн нарийн                                   МЭМАҮЭХ-ны  дарга                       МХХЭМБНХ-ны бичгийн дарга                                                                                                        ерөнхийлөгч, Баянзүрх

                                                                                                                        НЭ-ийн захирал

 

 

Ш.Мөнгөнцэцэг,                                Ч.Нарантуяа,                                     Д.Бямбасүрэн,

Төрийн захиргаа удирдлагын          МЭМАҮЭ-ийн холбооны                  МХХЭМБНХ-ны

газрын мэргэжилтэн                         дэд дарга                                           гүйцэтгэх захирал

 

 

Д.Төмөртогоо,                                    Д.Цэцгээ,                                           Ч.Доржгүнсмаа,

Бодлого төлөвлөлтийн                    Улсын нэгдүгээр төв                        МХХЭМБНХ-ны     

газрын            дарга                                     эмнэлгийн ҮЭ-ийн                             менежер

                                                           хорооны дарга, их эмч

                                               

 

Д.Оюунчимэг,                                                Б .Энхсайхан,                                                Н.Гансүх,

Төрийн захиргааны                           Улсын хоёрдугаар төв                     МХХЭМБНХ-ны

удирдлагын газрын дарга               эмнэлгийн ҮЭ-ийн                             Удирдах зөвлөлийн

хорооны дарга, их эмч                     “Гранд мед” гишүүн

                                                           эмнэлгийн дарга                                                                                                     

                                   

Б.Пүрэвсүрэн,                                   С.Туяа,                                               С.Хишгээ,

Эдийн засаг, санхүүгийн                 Улсын гуравдугаар төв                    МХХЭМБНХ-ны

хэлтсийн дарга                                 эмнэлгийн ҮЭ-ийн                             Удирдах зөвлөлийн

                                                            хорооны дарга, их эмч                     гишүүн, “Прицелаб”

                                                                                                                        лабораторийн захирал

 

 

С.Эрдэнэтуяа,                                   Х.Ариунаа,                                         Ш.Зоригоо,

Төрийн захиргааны                           Чингэлтэй эрүүл мэндийн               МХХЭМБНХ-ны удирдлагын газрын                                    төвийн ҮЭ-ийн хорооны                     Удирдах зөвлөлийн

мэргэжилтэн                                      дарга, их эмч                             гишүүн,”Сонгодо”эмнэлгийн

                                                                                                                  эмчилгээ эрхэлсэн захирал

 

 

 

 

 

 

 

 

Н.Отгонжаргал,                                 Г.Энхжаргал,                                                 Г.Пүрэвсүрэн,

Төрийн захиргааны                           Эмгэг судлалын үндэсний              МХХЭМБНХ-ны

удирдлагын газрын                          төвийн ҮЭ-ийн хорооны                    Удирдах зөвлөлийн

мэргэжилтэн                                      дарга, лаборант                                гишүүн, “Гурван гал”

                                                                                                                        эмнэлгийн захирал

 

 

Т.Энхзаяа,                                         Г.Наранжаргал,                                 Т.Болормаа,

Нийгмийн эрүүл мэндийн                Нийслэлийн түргэн                           МХХЭМБНХ-ны 

газрын мэргэжилтэн                         төвийн ҮЭ-ийн хорооны                    Удирдах зөвлөлийн

                                                            дарга, их эмч                                     гишүүн, “Интермед”

                                                                                                                        эмнэлгийн ерөнхийлөгч

 

М.Оюунчимэг,                                   Н.Энхтайван,                                     Л.Золбоот,

Эмнэлгийн тусламжийн                   Төв аймгийн нэгдсэн                                    МХХЭМБНХ-ны

газрын мэргэжилтэн                         эмнэлгийн ҮЭ-ийн                           Удирдах зөвлөлийн

хорооны дарга, их эмч                     гишүүн, “Саранэлит”              эмнэлгийн ерөнхий                    захирал               
 
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо
Булган аймагт "Хөгжлийн төлөө өв тэгш хүчирхэгжье" сэдэвт нэг өдрийн сургалтыг X/15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, “Бүтээмжийн хөдөлгөөн ба зохистой хөдөлмөр”, ...Дэлгэрэнгүй
Монголын эх баригчдын нийгэмлэгийн эх баригч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд С.Даваасүрэн, Д.Уламбаяр, Ц.Туяа (18 эх баригч) тэргүүтэй ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Баян-Өлгий аймгийн эх баригч нарын төлөөлөлтэй уулзаж, эх баригч нарын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.