ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо

"Таны үнэ цэнэ" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч, магистр Д.Энхтэгш, "Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагаа", "Орчин үеийн үйлдвэрчний эвлэлийн чиг хандлага" болон "Орон нутгийн ҮЭ-үүдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэсгийн ажлыг МЭМАҮЭ-ийн холбооны дарга, докторант Б.Мягмар нар тус тус хичээл зааж, сургалтанд хамрагдсан орон нутгийн ҮЭ-ийн гишүүд, сонгуультнууд оролцогчдоос үнэлгээний хуудсаар үнэлгээ хийхэд цаг үеэ олсон чухал сургалт болсон тул цаашид олон хүнд мэдээлэл хүргэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүслээ.
Түүнчлэн салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж "Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилт, цаашдын бодлого үйл ажиллагаа"-ны талаар мэдээлэл өгч, тэдний асуултанд хариулж саналыг нь сонсож, ҮЭ-ийн хорооны дарга Шижирбаатарыг удирдлагын зөвлөлд оруулах болон 9-р сарын 1-нээс эмч, ажилтнуудын цалинг 8-30 хувь нэмэгдүүлээгүй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Цалингийн нэмэгдлийн асуудлыг ЭМЯ-нд уламжлан шийдвэрлэхээр болж, ҮЭ-ийн хороонд ажлын чиглэл өгч, хамтдран ажиллахаар боллоо.
Мөн Булган аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Баярсайхантай хамт Булган аймгий эрүүл мэндийн газрын дарга Нарантуяатай уулзаж сумын ЭМТ-үүдийн ҮЭ-ийн хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрх, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр салбарын хэмжээнд нийгмийн түншлэлийг хөгжүүлж, хамтран ажиллахаар боллоо.
Хамтран ажилласан АҮЭХ-ны дарга Д.Баярсайхан түүний ажлын алба болон гишүүдэд үнэтэй сургалт зохион байгуулсан МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, Д.Энхтэгш нартаа талархал илэрхийлье.

 


Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо
2018.10.15.

 
МЭМАҮЭ-ийн холбоо 2018 оны Шилдэгүүдээ шалгарууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны 2018 оны Шилдгүүдийг шалгаруулах цэнгүүн энэ сарын 29-нд МҮЭСТО-нд боллоо. Тус холбооны 2018 оны шилдэгүүдийг танилцуулж байна.  ...Дэлгэрэнгүй
"Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн" амжилттай боллоо.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН” 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮЭ-ийн СТО-д амжилттай болж өндөрлөлөө. ...Дэлгэрэнгүй
Говьсүмбэр аймгийн үйлчилгээний ажилчдын зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөнийг Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Гантөмөр нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ЗДТГ-ын дарга Д.Содном нар мэндчилгээ ...Дэлгэрэнгүй
Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хорооноос "Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, ҮЭ-ийн хороодын эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. ...Дэлгэрэнгүй
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгуулж, нийт ажилтнууд болон АҮЭХ, АЭМГ-ын удирдлагуудтай уулзлаа. ...Дэлгэрэнгүй
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв.
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв. ...Дэлгэрэнгүй
Щастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 150 эмч, ажилтнуудад МЭМАҮЭ-ийн холбооноос "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар "Хөдөлмөрийн тухай хуулийн товч ойлголт, хамтын гэрээ түүний үр дүн, ач холбогдол", Салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээр, түүний үр дүн болон салбарын ҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар тус холбооны дарга Б.Мягмар, "Хөдөлмөрийн гэрээ, түүний тухай ойлголт, нийтлэг зөрчлүүд" сэдвээр дэд дарга Ч.Нарантуяа нар хичээл зааж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар дадлага хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх гарцыг гаргахын зэрэгцээ хамтын гэрээнд зайлшгүй тусгах олон саналуудыг оролцогч нартай х...Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа.
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтанд 58 ажилчид оролцож өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлон хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ.  ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.