Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар үг хэлж, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг, АУ-ны эрх зүйн холбооны удирдах зөвлөлийн дарга, хүний их эмч, хуульч өмгөөлөгч Э.Ганбат, ХНХЯ-ны хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Алтантуяа, ЭМЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн С.Энхжин, болон Улаанбаатар хот, 21 аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнууд болон МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн зарим гишүүд, аймгуудын ҮЭ-ийн холбоодын удирдлага зэрэг 120 гаруй хүн оролцож байна.
Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаа, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын шат шатны удирдах албан тушаалтан болон үйлдвэрчний эвлэлийн сонгуультнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийг хэрэгжилтийг хангахад оршино. “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж шударга үнэлэмжийн төлөөх” тэмцэл хөдөлгөөнийг маань дэмжиж МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн зарим гишүүд, аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга нар оролцож байна. Товчхондоо тэд энэ оны дөрөвдүгээр улиралд хэлэлцээрийн хэрэгжилтээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх эрх зүй, хэрэгцээ шаардлага ямар байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж, цаашдын хамтын ажлаа төлөвлөх ажээ.
Түүнчлэн МЭМАҮЭХ-ноос “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж , шударга үнэлэмжийг тогтоохын төлөө” хамтдаа тэмцэж 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээртээ нэмэлт өөрчлөлтийг оруулсан юм. Өнөөдөр энэ хүрээнд хийсэн ажил тухайлбал “2019 онд цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх талаарх бодлого”, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих” сарын ажлын хүрээнд хийсэн ажлаа хэлэлцэн улмаар цаашид практик, амьдралаас салбарын ажилтнуудын дунд шийдвэрээ хүлээж буй ажлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна.
Мөн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, хэлэлцүүлж улмаар талууд хамтран саналаа уг үзэл санаанд тусгахаар ажиллаж байна.
Ийнхүү Эрүүл мэндийн салбархан өнгөрсөн хугацааны хамтын ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч цаашид хийх ажлаа хамтран төлөвлөв. Энэ үеэр салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан тушаал шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн байгууллага, хувь хүмүүсийг шагнав.









 
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА
2018:10:03
|