Ийнхүү " Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2017-2018 онд хэрэгжүүлэх , эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэх, дутагдалтай байгаа сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах заалт бүхий Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан Хамтын / тариф/-ын хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон өөр бусад хүчин зүйлсээс хамаарч энэхүү хэлэлцээрийг байгуулах тийм ч амар байгаагүй ээ. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, нийгмийн асуудлаа үе шаттай шийдвэрлүүлэхээр тууштай өөрсдийн санаачлагаараа тэмцсэн, уухайн түрлэгээ өргөсөн хүн бүхэнд баярлалаа. Олон бэрхшээлийг хамтдаа туулсан эмч, эмнэлгийн ажилтнууд,аймаг салбарын ҮЭ-ийн холбоо, хороодын дарга, идэвхитэн сонгуультан, гишүүд хамт олондоо халбогдох салбарын удирдлагуудад талархал илэрхийлье. Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар салбарын хэлэлцээрийг хэлэлцэж байсан түүх байхгүй байхаа. Энэ удаагийн хамтын хэлэлцээрт маань 4 бүлэг 26 заалттай хэлэлцээрийг Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам 24 заалтыг нь бүртгэлээ. Энэ хэлэлцээрт зөвхөн цалин орлого нэмэгдүүлэх асуудлаар бус сувилагчийн орон тоог 1800-аар нэмэгдүүлнэ, цалингийн ангилал, зэрэглэлийг шинэчлэх,нийгмийн хамгааллыг сайжруулах, ХАБЭА зэрэг олон чухал асуудал туссан нь түүхэнд тэмдэглэхүйц шийдвэр болж байна. Тухайлбал 2018 онд эмнэлгүүдийн төсөв хэмнэлт, давсан орлогыг 100% ажилчдын цалин хөлсийн нэмэгдүүлэхэд зарцуулна, жил бүрийн 8 сарыг " Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах сар болгоно. Энэ хэлэцээрээр цалин орлогыг 3 шаттайгаар нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд энэ талаар салбарынхандаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Ийм учраас хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах , цалин хөлстэй холбоотой 2 заалтыг бүртгэх хүртэл хугацаанд улс орон даяар 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 10 бүлгийн 121,3 дах заалтыг үндэслэн Түр зогсоолоо. Тиймээс бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдахыг албан ёсоор мэдэгдэж байна. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө холбогдох бүх байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ Нийгмийн тэргүүлэх салбар болох эрүүл мэндийн салбарт ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ДНБ-д эзлэх эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэх замаар ард иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар , хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж,шударга үнэлэмжийг тогтоох" бидний зорилго ийнхүү амжилттай эхэллээ. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүртэл бид тэмцлээ зогсоохгүйг албан ёсоор мэдэгдэж байна
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны ажил хачялт зохион байгуулах түр хороо





|