ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
МЭМАҮЭ-ийн Холбооны дээд шагнал 2013 оны "АЛТАН ЧАГНУУР"-ын эзэд тодорлоо
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 3 дахь жилдээ “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 2013 оны 03-р сарын 30-ны өдрийн 13.00 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд амжилттай зохион байгуулсан юм.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарынхаа эрхэм үйлсийг сурталчлан таниулж, олон түмэнд түгээх, ариун цагаан хөдөлмөрийг нь үнэлэх зорилгоор "АЛТАН ЧАГНУУР" хэмээх дээд шагналыг бий болгон жил бүр нарийн мэргэжлийн 15 эмчийг тодруулан алдаршуулдаг билээ. Уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй  эмч, 20 гаруй төрлөөр нэр дэвшиж шилдэг арван таван  “АЛТАН ЧАГНУУР”-ын эзэд тодорлоо. 

Хүндэтгэлийн үйл ажиллагааг МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нээж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “АЛТАН ЧАГНУУР”-ын эзнийг тодруулснаар ёслолын ажиллагаа эхэлж арван таван “АЛТАН ЧАГНУУР”-ын эздийг тодрууллаа.

“АЛТАН ЧАГНУУР” шагналыг дагалдах үнэмлэх, энгэрийн тэмдэг, эмчийн чагнуур, өрөөний хаяг, Hp брэндийн зөөврийн компютер  зэргээр тус тус шагналаа. 

Энэхүү үйл ажиллагааны  дэмжигч байгууллагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, мэдээллийн ивээн тэтгэгчээр 25 суваг телевиз, ETV телевиз, "Хөдөлмөр" сонин, www.emch.mn сайт ажилласан бөгөөд ёслол хүндэтгэлийн ажиллагааг M Шууд телевиз, Парламент телевиз МҮЭ-ийн Соёлын төв ордноос  орон даяар шууд нэвтрүүллээ. 

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд СТА Баасандорж, Отгонгэрэл, Энх-Эрдэнэ, Мөнхбаяр, ноён Бондгор, Найдандорж, Одончимэг зэрэг дуучид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Шилдэг эмч шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн ажиллагааг хамтран зохион байгуулсан  байгууллагууд, мэдээллийн ивээн тэтгэгчид болон ҮЭ-ийн хороодууд, идэвхтэн гишүүд, сонгуультнууддаа салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчид болон  ажлын албанаас  гүн талархал илэрхийлье.

 

2013 ОНЫ ШИЛДЭГ ЭМЧ  “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД:

Төрөл: ДОТОР СУДЛАЛ

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ДОТООД ШҮҮРЛИЙН БУЛЧИРХАЙН ЭМЧ ГОМБОСҮРЭНГИЙН ОЮУНГЭРЭЛ

Төрөл:  ХҮҮХЭД СУДЛАЛ

ХАН-УУЛ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЖИГЖИДИЙН САРАНЦЭЦЭГ

Төрөл: НҮД СУДЛАЛ

ОРХОН АЙМГИЙН  БҮСИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ  ТӨВИЙН  НҮДНИЙ КАБИНЕТЫН ЭМЧ НЯМДОРЖИЙН  ЭРДЭНЭСУВД

Төрөл: НҮҮР АМ  СУДЛАЛ

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН  ХҮҮХДИЙН ЭРҮҮ НҮҮРНИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ ДАШНЯМЫН  ЦЭРЭНДУЛАМ

Төрөл: ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ

НИЙСЛЭЛИЙН III АМАРЖИХ ГАЗРЫН ТӨРӨХ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ ЭНХБАЯРЫН ЦОВОО

Төрөл: МЭДРЭЛ СУДЛАЛ

БАТЛАН ХАМГААЛАХ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭДРЭЛИЙН ТАСГИЙН ЭМЧ НАМЖИЛЫН ДАРЬСҮРЭН

Төрөл: СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН  ЕРӨНХИЙ ЗӨВЛӨХ ЭМЧ,  IV КЛИНИКИЙН ЭРХЛЭГЧ НЯМЫН ОТГОН 

Төрөл: ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛ

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭЛЭГНИЙ КЛИНИКИЙН ИХ ЭМЧ МӨРНЭРЭНГИЙН ТУНСАГ

Төрөл: СУМЫН ЭРҮҮЛ МЭНД

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ ЭНЭБИШИЙН НИНЖБАДАМ

Төрөл: МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ-ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ  ЭМЧ ШАГДАРЫН ЭНХТҮВШИН 

Төрөл: ДҮРС ОНОШЛОГОО СУДЛАЛ 

 “АЧТАН” КЛИНИКИЙН ЭМНЭЛГИЙН ОНОШ ЗҮЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ, ЗӨВЛӨХ ЭМЧ ЦЭРЭНДОРЖИЙН БАДАМСЭД

Төрөл: АРЬС  СУДЛАЛ

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ, ИХ ЭМЧ  ШАРХҮҮГИЙН МЯГМАРЖАВ

Төрөл: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН  ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, СУРГАЛТ АРГА ЗҮЙН ТӨВИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ ЦЭНДДОРЖИЙН ГАНБАТ

Төрөл: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СУДЛАЛ 

УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН КОРПОРАЦИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ САНЖХҮҮГИЙН ОЮУНБИЛЭГ

Төрөл:  НИЙГМИЙН ЭРҮҮЛ  МЭНД

“ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ” ТӨХК-ИЙН  ИХ ЭМЧ НАМДАГИЙН ОЮУНЧИМЭГ

“АЛТАН ЧАГНУУР” шагналын эздээр шалгарсан шилдэг эмч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эмч нарынхаа нэр хүндийг өндөрт өргөж алдаршуулж явахыг хүсье

 
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо
Булган аймагт "Хөгжлийн төлөө өв тэгш хүчирхэгжье" сэдэвт нэг өдрийн сургалтыг X/15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, “Бүтээмжийн хөдөлгөөн ба зохистой хөдөлмөр”, ...Дэлгэрэнгүй
Монголын эх баригчдын нийгэмлэгийн эх баригч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд С.Даваасүрэн, Д.Уламбаяр, Ц.Туяа (18 эх баригч) тэргүүтэй ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Баян-Өлгий аймгийн эх баригч нарын төлөөлөлтэй уулзаж, эх баригч нарын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.