ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
"Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын зөвлөгөөн-II" амжилттай боллоо

Тус салбарын холбоо нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын хүнд хүчир ажлыг үүрэлцэж яваа чухал алба болох үйлчилгээний ажилтнууд буюу аж ахуй, үйлчилгээг гардан гүйцэтгэдэг нярав, нягтлан бодогч, тогооч, жолооч, манаач, үйлчлэгч, слесарь, эмнэлгийн бусад туслах ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгаа гэх мэт асуудлуудын талаар тэдний хөдөлмөрлөх явцад үүсч буй хүндрэл бэрхшээл, санал бодлыг сонсож  хамтаараа хэлэлцэн төр засагт хүргэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-ийг энэ оны 04-р сарын 26-ны өдөр ̯Ý-èéí ÑÒÎ-ä амжилттай зохион байгууллаа. 

Зөвлөлгөөнд МҮЭХ, ЭМЯ-ны зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд нийслэл, орон нутгийн бүх  шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, салбарын үйлчилгээний ажилтнууд (нягтлан, нярав, манаач, үйлчлэгч, асрагч, тогооч, жолооч, сантехникч, цахилгаанчин г.м 30 гаруй мэргэжлийн 300 гаруй ажилтны төлөөлөл) болон  Зөвлөгөөн гурван чиглэлээр салбар хуралдаан хийж тулгамдсан асуудлуудаа чиглэл тус бүрээр гарган нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэв. Нэгдсэн хуралдаанаас салбарын нийт ажилтнуудад хандсан урилга УИХ, ЭМЯ, Хөдөлмөрийн Яам, Сангийн яам, НББСШУ-ны байнгын хороо болон холбогдох бусад байгууллагуудад СОНОРДУУЛГА хүргүүллээ.

Мөн энэ үеэр салбарын ҮЭ-ийн холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хорооноос салбарын ҮЭ-ийн гишүүд, дэмжигчдийн   гоо зүйн  мэдрэмж таашаалыг нэмэгдүүлэх, бүтээлч санаачлага идэвхийг урамшуулан дэмжих, тэдний бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор “ГАР УРЛАЛ-МИНИЙ ХОББИ”  уралдааныг зохион байгуулсан.

Шилдэг бүтээлийн эзэн СЭМҮТ-ийн Ц.Өлзийбуян, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Ш.Нармандах, Баянзүрх ЭМН-ийн А.Энхцэцэг, УНТЭ-ийн Г.Гэрэлсайхан, Шастины төв эмнэлгийн М.Алтанзул, II амаржих газрын Н.Шинэбаяр нарыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Түүнчлэн тус салбарт олон жил ажилласан нэр бүхий хүмүүсийг ЭМЯ-ны шагналаар болог салбарын ҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”, “Хүндэт жуух”-аар  шагнаж урамшууллаа. 

Ийнхүү зөвлөгөөн тавьсан зорилгоо биелүүлж амжилттай өндөрлөсөн юм.


Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-өөс
салбарын нийт ажилтнуудад хандаж гаргасан 

 УРИАЛГА

2013 оны 04-р сарын 26-ны өдөр                                                                                          Улаанбаатар хот

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын хоёрдугаар зөвлөлгөөн”-ийг 2013 оны 04-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэл, орон нутгийн бүх  шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, салбарын үйлчилгээний ажилтнууд (нягтлан, нярав, жолооч, манаач, үйлчлэгч, асрагч, тогооч, слесарь, бусад) болон  МҮЭХ, ЭМЯ, ХЯ, МХЕГ-ын зочид, төлөөлөгчид оролцлоо. 

“Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын хоёрдугаар зөвлөлгөөн”-өөс салбарын нийт ажилтнуудад хандаж дараах уриалгыг гаргав. Үүнд:

  1.  “Эрүүл мэндийн тухай” хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулахад салбарын ажилтнууд хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр хэрхэн уялдаж байгаа талаар өөрсдийн байр суурь, саналыг анхан шатны ҮЭ-ийн хороогоор уламжлан ирүүлж, салбарын ҮЭ-ийн холбооноос оруулах нэгдсэн саналыг тууштай дэмжих;
  2. МҮЭ-ийн холбооноос дэвшүүлж буй монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, өрхийн амьжиргааг сайжруулах  зорилгоор “Монгол хүний хөдөлмөрийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх” кампанит ажилд эрүүл мэндийн ажилтан бүр идэвхтэй оролцох;
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт үндэсний хорооноос гаргасан уриалгын “нийт ажилтнуудад хандсан” заалтыг цаг ямагт мөрдлөг болгон эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэхийн төлөө эв санаагаа нэгтгэн, тууштай тэмцэж, хамтран ажиллах;
  4. Ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх соёлыг эзэмшиж, аюулгүй эрүүл орчинд ая тухтай ажиллах нөхцөл бололцоогоор хангуулахын төлөө идэвхтэй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулахыг уриалж байна.

 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-д оролцогчид
 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-өөс
Монгол улсын Засгийн газарт хандаж гаргасан
 
СОНОРДУУЛГА
   
2013 оны 04-р сарын 26-ны өдөр                                                                                           Улаанбаатар хот
 
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-ийг 2013 оны 04-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэл, орон нутгийн бүх  шатны эрүүл байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, салбарын үйлчилгээний ажилтнууд (нягтлан, нярав, жолооч, манаач, үйлчлэгч, асрагч, тогооч,слесарь г.м) болон  МҮЭХ, ЭМЯ, ХЯ, МХЕГ-ын зочид, төлөөлөгчид оролцлоо. Зөвлөлгөөнөөс Та бүхэнд хандаж дараах СОНОРДУУЛГЫГ-ыг гаргалаа. Үүнд:
 
Нэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах    хүрээнд:
  1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг салбарын хэмжээнд өрнүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх;
  2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийх,”Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалт батлах тухай ” НХХС-ын 77 тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах, хамрах хүрээг өргөжүүлэхэд нэгдсэн бодлогоор хангах;
  3. Эрүүл мэндийн байгуулагуудад сэтгэл зүйч ажиллуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхэд орон тоо цалингийн санг төсөвт тусгах;
  4. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах болон ажлын цагийг богиносгох асуудлыг эрүүл мэндийн байгууллагын удирдагуудад чиглэл өгөх, шаардагдах төсвийг нэмэгдүүлэх;
  5. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, өвчлөлийн байдалд судалгаа дүгнэлт хийж, эрүүлжүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг тооцох;
  6. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг мэргэжлийн иж бүрэн тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах асуудлыг стандартчлах, төсөвт бүрэн тусгаж шийдвэрлэх; 
  7. Хөдөлмөрийн үлгэрчилсэн норм, нормативыг шинэчлэн тогтоох ажлыг шуурхай шийдвэрлэх;
Хоёр. Нийгмийн баталгааг сайжруулах хүрээнд:
  1. “Эрүүл мэндийн тухай” хуулийн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах замаар
    1.1. тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн хэмжээг эмнэлгийн мэргэжилтний адил олгох; 
    1.2. Салбарт ажилласан жилийг харгалзан тэтгэмжийг үе шаттайгаар тогтоох; 
    1.3. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны (3 ба 5 жил тутамд олгодог) тэтгэмжийг үйлчилгээний ажилтнуудад олгох;
  2. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг үнэ, инфляцитай уялдуулан жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлж байх;
  3. Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн доод жишиг, ангилал, зэрэглэлийг шинэчлэн боловсронгуй болгох замаар ТҮЭМ сүлжээнд үйлчилгээний ажилтнуудыг хамруулах эсвэл шатлал ахиулах;
  4. Удаан жилийн болон шөнийн цагийн нэмэгдэл, нөхцлийн нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйлчлэгч нарт мэргэжил олгох, тогооч нарын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг олгох, унаа хоолны хөлсний салбарын доод жишгийг тогтоох;
  5. “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” ЗГ-ын 2001 оны 90 дүгээр тогтоолд үйлчилгээний ажилтнуудыг бүрэн хамруулах;
  6. Үйлчилгээний ажилтнуудын хөнгөлөлттэй орон сууцанд хамрагдах нөхцлийг бүрдүүлэхэд төрөөс бодлогоор зохицуулах;
  7. Эрүүл мэндийн салбарын ажилтны нэр хүндийг өргөх, хамгаалах үйл ажиллагаа явуулах;
Дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө эх орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа мянга мянган ажилтнуудын санал нэгтгэгдэн илгээгдэж байгаа тул хүндэтгэлтэйгээр хандаж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бидний төлөөллийн байгууллага болох Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан ёсны хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
 
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
УЛСЫН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛГӨӨН”-д оролцогчид
 
"Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн" амжилттай боллоо.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН” 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮЭ-ийн СТО-д амжилттай болж өндөрлөлөө. ...Дэлгэрэнгүй
Говьсүмбэр аймгийн үйлчилгээний ажилчдын зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөнийг Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Гантөмөр нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ЗДТГ-ын дарга Д.Содном нар мэндчилгээ ...Дэлгэрэнгүй
Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хорооноос "Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, ҮЭ-ийн хороодын эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. ...Дэлгэрэнгүй
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгуулж, нийт ажилтнууд болон АҮЭХ, АЭМГ-ын удирдлагуудтай уулзлаа. ...Дэлгэрэнгүй
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв.
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв. ...Дэлгэрэнгүй
Щастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 150 эмч, ажилтнуудад МЭМАҮЭ-ийн холбооноос "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар "Хөдөлмөрийн тухай хуулийн товч ойлголт, хамтын гэрээ түүний үр дүн, ач холбогдол", Салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээр, түүний үр дүн болон салбарын ҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар тус холбооны дарга Б.Мягмар, "Хөдөлмөрийн гэрээ, түүний тухай ойлголт, нийтлэг зөрчлүүд" сэдвээр дэд дарга Ч.Нарантуяа нар хичээл зааж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар дадлага хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх гарцыг гаргахын зэрэгцээ хамтын гэрээнд зайлшгүй тусгах олон саналуудыг оролцогч нартай х...Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа.
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтанд 58 ажилчид оролцож өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлон хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ.  ...Дэлгэрэнгүй
ЭХЭМҮТ-ийн сувилагч нарт "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
ЭХЭМҮТ-ийн сувилагч нарт "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос тус төвийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчидтэй хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж, нийт 75 хүнийг хамрууллаа. Идэвхтэй оролцсон гишүүддээ баярлалаа. ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.