САЙДЫН ТУШААЛ
2013 оны 3 дугаар сарын 11 Дугаар 74 Улаанбаатар хот
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэх ТУШААХ нь:
-
Жил бүрийн “ 3 дугаар сарын 18”- ны өдрийг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон зохион байгуулсугай.
-
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдрийг энэ онд “Эрчүүдээ хайрлая” уриан дор тэмдэглэж үйл ажиллагааны чиглэлийг хавсралтаар баталсугай.
-
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдрийг орон нутаг, байгууллагын онцлогтойгоо уялдуулан зохион байгуулж, хийсэн ажлын тайланг 4 дүгээр сарын 1-ний дотор Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэхийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүдийн дарга, захирал нарт даалгасугай.
-
Аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет ажиллуулах бэлтгэл ажлыг хангахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Мөнхбат/-т, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах үндэсний стратеги ” –ийг 2013 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулахыг Бодлого, төлөвлөлтийн газар(Ц.Цолмонгэрэл)-т, дээрх арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн хэлтэс/Д.Дамдиндорж/-т, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Бат-эрдэнэ/-д тус тус үүрэг болгосугай.
-
Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга / Ж.Хатанбаатар/-д даалгасугай.
САЙД Н.УДВАЛ
|