ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
САЙДЫН ТУШААЛ
2009 оны 6 дүгээр сарын 12                                 Дугаар 180                                                 Улаанбаатар хот
 
 ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
(Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин)

Эрүүл мэндийн тухай хуулийн 21.4, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.4 дахь зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 

  1. "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин”-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний төлбөрийн арга, зардлын хэмжээг тооцох журам'-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 08 сарын 24-ний 279 тоот “Журам батлах тухай” тушаалын 1-р хавсралтыг хүчингүй болгосугай.
  3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарт даалгасугай.

 

САЙД                                              С.ЛАМБАА

Улсын бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3043 дугаарт бүртгэсэн

 

 

Эрүүл мэндийн сайдын 2009 оны
180 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖИХ ТУСЛАМЖ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН АРГА, ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
  1. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж   үйлчилгээний төлбөрийн арга нь оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин, энэхүү журамд заасан зардлын хэмжээг тооцох аргачлалаас тус тус бүрдэнэ.
  2. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо тусламж үйлчилгээний  эрэлтэд тулгуурлан тооцно.
  3. Даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг дараах тусламж үйлчилгээний төрлөөр тогтооно. Үүнд:
    • хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ,
    • өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ,
    • амбулаторийн үйлчилгээ,
    • оношлогоо шинжилгээ,
    • уламжлалт эмчилгээ,
    • нөхөн сэргээх үйлчилгээ,
    • хөнгөвчлөх үйлчилгээ,
  4. Даатгалаас санхүүжүүлэх хэвтүүлэн эмчлэх, өдрөөр эмчлэх, амбулаторийн үйлчилгээ, оношлогоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ үйлчилгээнд үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж шаардагдах лавлагаа тусламжийн хоёр, гуравдахь шатлалын үйлчилгээ хамаарна.
  5. Хэвтүүлэн эмчлэх,  амбулаторийн  үйлчилгээ, оношлогоошинжилгээ, уламжлалт  эмчилгээний     зардлыг   төрийн     өмчийн     эрүүл     мэндийн байгууллагууд болон сонгон шалгаруулалтад орж тэнцсэн өмчийн аль ч хэлбэрийн эмнэлгийн байгууллагуудад олгож болно.
  6. Өдрөөр   эмчлэх  тусламж   үйлчилгээг   лавлагаа   тусламжийн   хоёрдахь шатлалын үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
  7. Сум дундын эмнэлэгт үзүүлж буй лавлагаа тусламжийн хоёр дахь шатлалын хэвтүүлэн  эмчлэх  үйлчилгээг эрүүл  мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
  8. Удаан хугацааны нөхөн сэргээх  үйлчилгээнд   архаг   өвчтэй,   хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн засах чиглэлийн эмчилгээ үйлчилгээг хамруулна.

Хоёр. Төлбөрийн хэмжээг тооцох аргачлал

  1.  Нийт зардлын хэмжээг тухайн эмнэлэгт хийгдэх тусламж үйлчилгээний төрөл бүрийн зардлын нийлбэрээр тодорхойлно.
  2. Тусламж үйлчилгээний  төрөл  бүрийн  зардлыг дараах  томъёог ашиглан тооцно.
    Зардалтүт = ∑ni=1 (Xзх * Өж i * Дтi)
    • Хзх = хувьсах зардлын хэмжээ
    • Өж= өртгийн жин
    • Дт= даатгуулагчийн тоо
    • n, i = оношийн хамааралтай бүлгийн дугаар
    • түт = тусламж үйлчилгээний төрөл
  3. ИЭМД-ын хуулийн 12.1-д заасны дагуу хувьсах зардлын хэмжээг тогтоохдоо сүүлийн 3 жилийн өвчлөлийн статистик үзүүлэлт, тусламж үйлчилгээний эрэлт   хэрэгцээ,   өртгийн   тооцоо,   инфляци,   хэрэглээний   үнийн   индекс, даатгалын нөөцийн чадавхийг тооцон жил бүр шинэчлэн тогтооно.
  4. Төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо энэхүү тушаалаар батлагдсан оношийн хамааралтай бүлэг, түүний өртгийн жинг ашиглана.
  5. Хэвтүүлэн эмчлүүлэх даатгуулагчийн тоог тодорхойлохдоо оношийн хамааралтай бүлэг бүрээр гаргах ба өнгөрсөн жилийн даатгалаас санхүүжилт авсан хүний тоо, сүүлийн 3 жилийн хэвтэн эмчлүүлсэн хүний эрүүл мэндийн статистик үзүүлэлтийн дундаж үзүүлэлтүүдийн харыдуулж тэдгээрийн дунджийг сонгож авна. Шинээр бий болох эрэлт хэрэгцээг тогтоохдоо статистикийн сүүлийн 3 жилийн үзүүлэлтийн өөрчлөлтийн хувийг тохируулагч фактор болгон нэмж тооцно.
    ДТхэ=∑ ni=1 [(ДтооТ1Т2Т3)+-∆Ст]/4
    • ДТХЭ = Зардал тооцох даатгуулагчийн тоо
    • ДТОО = Даатгуулагчийн тоо тайлангаар
    • СT1, СT2, С = Хэвтэн эмчлүүлсэн хүний статистикийн үзүүлэлтээр гарсан тоо, сүүлийн 3 жил
    • ∆С= Статистикийн үзүүлэлтийн өөрчлөлт
  6. Амбулаторийн үйлчилгээ болон оношлогоо шинжилгээ хийлгэх даатгуулагчийн тоог тодорхойлохдоо оношийн хамааралтай бүлэг бүрээр гаргах ба өнгөрсөн жилийн даатгалаас санхүүжилт авсан хүний тоо, сүүлийн 3 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтийн дунджийг сонгон авна. Шинээр бий болох эрэлт хэрэщээг тогтоохдоо статистикийн сүүлийн 3 жилийн үзүүлэлтийн өөрчлөлтийн хувийг тохируулагч фактор болгон нэмж тооцно.
    ДТамб=∑ ni=1 [(ДТООT1Т2Т3 )+-∆СТ]/4
    • ДТамб = Зардал тооцох даатгуулагчийн тоо
    • Дтоо = Даатгуулагчийн тоо тайлангаар
    • Ст1, Ст2, СтЗ = Амбулаторийн өвчлөлийн тохиолдлын  статистикийн үзүүлэлтээр гарсан тоо, сүүлийн 3 жил
    • ДСт= Статистикийн үзүүлэлтийн өөрчлөлт
  7. Өвчний учир бүртгэгдсэн нэг тохиолдлыг амбулаторийн өвчлөлийн нэг тохиолдол гэж үзнэ. Давтан үзлэгийн тоог амбулаторийн өвчлөлийн тоонд оруулж тооцно.
  8. Өдрийн эмчилгээнд хамрагдах даатгуулагчийн тоог хэвтэн эмчлүүлэх даатгуулагчийн тоог олох аргачлалын дагуу тогтооно. Өдрийн эмчилгээнд хамрагдах даатгуулагчийн тоо нь нийт хэвтүүлэн эмчлэх хүний 5-20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээтэй байна.
  9. Оношлогоо шинжилгээний тоог тодорхойлохдоо дараах томъёог ашиглана.

    ДТош=∑ ni=1 [( Дтоо+Ст1+Ст2+СтЗ) +-∆Ст]/4*Үт

    • ДТОш = Зардал тооцох даатгуулагчийн тоо
    • Дтоо = Даатгуулагчийн тоо тайлангаар
    • Ст1, Ст2, СтЗ = Амбулаторийн өвчлөлийн тохиолдлын статистикийн үзүүлэлтээр гарсан тоо, сүүлийн З жил
    • ДСт= Статистикийн үзүүлэлтийн өөрчлөлт
    • Үт= Жилд нэг иргэний үзүүлсэн тоо /статистик үзүүлэлт/
  10. Хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээг оношийн хамааралтай бүлгийн 1-107 дахь бүлгээр санхүүжүүлнэ. Эмнэлгийн байгууллагад олгох даатгалын санхүүжилтийг тооцохдоо ИЭМД-ын хуулийн 12.5 дахь заалтыг үндэслэн даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх хувьсах зардлын хэмжээнээс аймаг дүүргийн эмнэлэг, БОЭТ-д 10 хувь, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт 15 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг хасаж тооцно.
  11. Амбулаторийн үйлчилгээг 108-109 дэх бүлгээр санхүүжүүлнэ. Амбулаторийн тусламж үйлчилгээнд эмчийн үзлэг, зөвлөгөө, шархны анхдагч цэщэлгээ, боолт, төрөл бүрийн эмчилгээ сувилгааны ажилбарууд, тэдгээрт шаардлагатай нэг удаагийн эмчилгээний хэрэгслүүд хамаарна. Уламжлалт, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний амбулаторийн үйлчилгээ нь мэс заслын бус амбулаторийн үйлчилгээний ангилалд хамаарна.
  12. Даатгалаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлэгт багтах өвчний бүх төрлийн оношлогоо шинжилгээнүүд нь нэг багц гэж үзэх ба оношийн хамааралтай бүлгийн 110 дахь бүлгээр санхүүжүүлнэ.
  13. Уламжлалт эмчилгээний хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг нэг багц гэж үзэх ба оношийн хамааралтай бүлгийн 111 дэх бүлгээр санхүүжүүлнэ.
  14. Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх ба оношийн хамааралтай бүлгийн 112 дахь бүлгээр санхүүжүүлнэ.
  15. Нөхөн сэргээх үйлчилгээ нь рашаан сувилал, клиник сувилал, удаан хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байх ба оношийн хамааралтай бүлгийн 113, 114, 115 дахь бүлэг тус бүрээр санхүүжүүлнэ. Рашаан сувилал улсын болон орон нутгийн үйлчилгээтэй байж болно.
  16. Даатгуулагч бүрт хийгдсэн бүх оношлогоо шинжилгээний зардлыг тооцсон санхүүгийн баримтыг үндэслэн батлагдсан зардлын хэмжээ хүртэлх төлбөрийг даатгалын сангаас зөвхөн гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Батлагдсан хэмжээнээс илүү гарсан бол түүнийг даатгуулагч өөрөө хариуцна. Батлагдсан хэмжээнээс бага бол гарсан зардлын хэмжээгээр санхүүжүүлнэ.
 
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо
Булган аймагт "Хөгжлийн төлөө өв тэгш хүчирхэгжье" сэдэвт нэг өдрийн сургалтыг X/15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, “Бүтээмжийн хөдөлгөөн ба зохистой хөдөлмөр”, ...Дэлгэрэнгүй
Монголын эх баригчдын нийгэмлэгийн эх баригч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд С.Даваасүрэн, Д.Уламбаяр, Ц.Туяа (18 эх баригч) тэргүүтэй ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Баян-Өлгий аймгийн эх баригч нарын төлөөлөлтэй уулзаж, эх баригч нарын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.