ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРИЙН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 2-ний  өдөр                               Дугаар 150                                       Улаанбаатар хот 

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ, МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
 
Төрийн албаны тухай хуулийн 28.2.4, 28.9, 31.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
  1. Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
  2. Нэмэгдэл, мөнгөн урамшлыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгож, шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болгосугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын “Эрүүл мэнд” гэсэн хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

 

Ìîíãîë Óëñûí Ерөнхий сайд                                   С.БАТБОЛД

                  Эрүүл мэндийн сайд                                   Н.ХҮРЭЛБААТАР

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны

150 дугаар тогтоолын хавсралт 


ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ, МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ 

 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь харгалзан мөнгөн урамшил болон нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. 
1.2. Нэмэгдэл болон мөнгөн урамшлыг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгоно. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага энэхүү журмын дагуу нэмэгдэл, мөнгөн урамшил олгож болно. 
1.3. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох нэмэгдэл, мөнгөн урамшилд шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусган батлуулж байна. 
1.4. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д орсон ажил, албан тушаалыг хашиж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно. 
1.5. Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно. 

 

Хоёр. Мөнгөн урамшил олгоход баримтлах шалгуур үзүүлэлт, үнэлгээ, аргачлал 

2.1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгохдоо энэхүү журмын 2.2-т заасан шалгуур үзүүлэлтийг баримтлан ажлын үр дүн, гүйцэтгэлийг дүгнэж, тухайн жилийн төсөвт уг урамшилд зориулан батлагдсан хөрөнгийн дүнд багтаан энэхүү журмын 2.8, 2.10-т заасан шийдвэрийг үндэслэн олгоно. 

2.2. Мөнгөн урамшил олгоход дараахь шалгуур үзүүлэлтийг баримтлана:

Албан тушаал
Үр дүнгийн үндсэн шалгуур
Үндсэн шалгуурыг тодорхойлох тусгай үзүүлэлт
А.  Эрүүл мэндийн ажилтанд тавигдах нийтлэг шалгуур үзүүлэлт
Эрүүл мэндийн ажилтан
Үйлчилгээний чанар
А. Хүлээлгэж чирэгдүүлэлгүй үйлчилгээ үзүүлсэн
    байдал
Б. Ёс зүй, харьцааны байдал
В. Үйлчлүүлэгч, хамт олны сэтгэл ханамжийн
    байдал
Ажлын ачаалал, хариуцлага
 
А. Ажлын цаг ашиглалт
Б. Ажлын ачаалал
В. Хариуцсан өмч хөрөнгийн ашиглалт
Г. Албан хэргийн бүртгэл, хөтлөлт, тайланг 
    хугацаанд нь гаргасан байдал
Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд оруулсан хувь нэмэр
 
А. Эмчилгээ үйлчилгээнд шинэ бүтээл, оновчтой
    санааг нэвтрүүлэн, эдийн засгийн үр өгөөжийг  
    тооцсон байдал
Б. Үргүй зардлыг багасгах талаар тодорхой санал
     санаачилга гарган ажилласан байдал
В.  Ажлын идэвх, олон нийтийн арга хэмжээнд
     оролцсон байдал
Б.Тусгай шалгуур үзүүлэлт
Эмнэлгийн мэргэжилтэн
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар
А. Эмчилгээ, үйлчилгээний стандартыг мөрдөж
     байгаа байдал
Б. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа
    байдал
В. Эмчилгээ, үйлчилгээний талаар гаргасан гомдол
Г. Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгсөн байдал
Д. Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод
    заасан ажлын гүйцэтгэл, чанар
Эрүүл мэндийн бусад ажилтан
Хариуцсан ажлын чанар
А. Стандарт мөрдөж байгаа байдал
Б. Үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод
    заасан ажлын гүйцэтгэл, чанар
В. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын
     биелэлт
 2.3. Эрүүл мэндийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгасан үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг дүгнэх журам, энэхүү журмын 2.2-т заасан шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалыг эрүүл мэнд болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. 
2.4. Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг "А", "В" гэж үнэлж, улирал бүр дүгнэнэ. 
2.5. Ажлын үр дүнгийн үнэлгээнээс хамааран дараахь хувь хэмжээгээр сар бүр мөнгөн урамшлыг тооцно: 
 Бүх шалгуурын   биелэлтийн хувь
Ажлын үр дүнгийн үнэлгээ
Албан тушаалын үндсэн цалингаас урамшил тооцох хувь (сард)
90-100
А
11-15 хувь
71-89
B
10 хувь хүртэл
2.6. Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшил олгохгүй. 
2.7. Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг тухайн ажилтны ажиллаж байгаа тасаг, нэгжийн дарга үнэлж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргана.
2.8. Эрүүл мэндийн байгууллагын тасаг, нэгжийн хамт олны хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил олгох шийдвэрийг байгууллагын дарга гаргана. 
2.9. Мөнгөн урамшлыг тухайн улирлын дараа сарын 15-ны дотор олгоно. 
2.10. Эрүүл мэндийн байгууллагын даргын ажлын үр дүнг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан дүгнэж, шийдвэр гаргана. 
 
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
ГССҮТөв МЭМАҮЭ-ийн холбооны “ШИЛДЭГ ДЭМЖИГЧ”-ээр шалгарлаа
МЭМАҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн VII хурал ГССҮТөвийн сургалтын танхимд боллоо. Хуралд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, орлогч дарга Ч.Нарантуяа, ЭМ-ийн байгууллагуудын ҮЭ-ийн хороон дарга нар оролцсон. ...Дэлгэрэнгүй
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны 2018 оны тайлангийн хурал амжилттай үргэлжилж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны 2018 оны тайлангийн хурал амжилттай үргэлжилж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн болон бусад ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 24,25-р тогтоол албажлаа.
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн болон бусад ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 24,25-р тогтоол албажлаа. Файлыг www.legalinfo.mn сайтаас аваарай.  ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбоо ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Салбарын ҮЭ-ийн холбоо ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн сайдын А/548 тоот тушаалаар унаа, хоолны хөлс болон улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллын зардлыг 2019.01.01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр нэмэгдүүлэн тогтоолоо.
Эрүүл мэндийн сайдын А/548 тоот тушаалаар унаа, хоолны хөлс болон улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллын зардлыг 2019.01.01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр нэмэгдүүлэн тогтоолоо. ...Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 2018 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь 2018 оныг “Эрүүл мэндийн салбарын ажилmнуудын хөдөлмөрийг шударгаар үнэлүүлж, тогтолцоог шинэчлэх жил” болгон зарлаж бодлогын 3 зорилтын хүрээнд нийт 60 төрлийн ажил төлөвлөснөөс 93.3 хувийн биелэлттэй байна. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо Гүйцэтгэх зөвлөлийн VII хурлаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
МЭМАҮЭ-ийн холбоо Гүйцэтгэх зөвлөлийн VII хурлаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.