ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА

2002 оны  10 дугаар сарын 11-ны өдөр                                        Дугаар 68                                  Улаанбаатар хот

ЭМИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
 

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтын ёсоор баталсугай.
  2. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н. Энхбаяр/-т даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                  Ж. БЯМБАДОРЖ

 

 

Монгол Улсын Их Хурлын 2002 оны
68 дугаар тогтоолын хавсралт

ЭМИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

Эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэл (цаашид "эм" гэх)-ийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын эрхэм зорилго мөн.

Нэг. Удирдлага, эрх зүйн зохицуулалт

  1. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Монгол Улсын холбогдох хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
  2. Эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эмийн хангамж, үйлдвэрлэл, зохистой хэрэглээг; үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эмийн импорт, экспортыг тус тус зохицуулна.
  3. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг удирдах, зохицуулах үүргийг эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эм зүйн мэргэжлийн албаар гүйцэтгүүлэх чиглэлийг баримтална.
  4. Улсын мэргэжлийн хяналтын газар нь эмийн эмчилгээний идэвхи, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтад хяналт тавина.
  5. Эм зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааг төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой уялдуулан явуулж, мэргэжилтний мэдлэг, чадварыг олон улсын жишигт хүргэхийг эрхэмлэнэ.
  6. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд зориулагдсан судалгаа, шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоож, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ талаархи санал, санаачлагыг дэмжинэ.

Хоёр. Эмийн хангамж, үйлдвэрлэл, санхүүжилт

  1. Эмийн сонголт:
    1/эрүүл мэндийн бүх шатны тусламжийн хүрээнд оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд нэн тэргүүнд шаардагдах эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмийн талаархи үзэл баримтлалд тулгуурлан өөрийн орны өвөрмөц нөхцөлд тохируулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгох;
    2/эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүн эмнэлгийн болон мал эмнэлгийн зориулалт бүхий зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт боловсруулж, 4 жил тутам шинэчлэн мөрдүүлж байх;
    З/хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага нь эмчилгээ, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийг нэн тэргүүнд хэрэглэх;
    4/уламжлалт эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэм хэмжээнд авч үзэж, шаардлага хангахуйц эмийг хүн эмнэлэг, мал эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхийг дэмжих.
  2. Эмийн санхүүжилт:
    1/төрийн өмчийн эмнэлгүүдийг зайлшгүй шаардлагатай эмээр жигд, тасралтгүй хангах зардлыг улсын төсвөөс олгох;
    2/иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнд зайлшгүй шаардлагатай зарим эмийг зохих хувиар хөнгөлөлттэй олгохыг дэмжих;
    З/зайлшгүй шаардлагатай эмийн үнийг олон улсын жишиг үнийн хэмжээнд зохицуулах бодлого баримтлах;
    4/улсын нөөцийн болон эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээний эмийн үнийг улсын төсвөөс санхүүжүүлэх;
    5/мал, амьтны халдварт паразит өвчнийг эмчлэн сэргийлэхэд шаардагдах эмийн үнийг улсын төсвөөс санхүүжүүлэх.
  3. Эмийн хангамж:
    1/төрийн болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллага нь хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг зайлшгүй шаардлагатай эмээр нэн тэргүүнд хангах чиглэл баримтлах;
    2/орон нутгийн хүн амын зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, түгээлтийг жигд, хүртээмжтэй байлгахад төрөөс дэмжлэг үзүүлэх;
    З/эм хангамжийн магадлан итгэмжлэгдсэн байгууллага, эмийн сан эм ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх;
    4/гадаадаас хандив, тусламжаар эм авахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хандив, тусламжийн эм, биобэлдмэлд тавьж буй шаардлагыг мөрдлөг болгох.
  4. Эмийн үндэсний үйлдвэрлэл:
    1/эмийн үндэсний үйлдвэрийн үйлдвэрлэл, технологи болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
    2/эмийн үндэсний үйлдвэрээс зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
    3/эмийн үйлдвэрийг үндэсний "Эм үйлдвэрлэлийн дүрэм" ЛЗМР/-ийн түвшинд хүргэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;
    4/эмийн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх;
    5/патентаар хамгаалагдсан эмийг Монгол Улсад импортлох, үйлдвэрлэх тохиолдолд Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбогдсон асуудлын тухай хэлэлцээр ба нийгмийн эрүүл мэндийн талаархи 2001 оны Дохагийн тунхаглалыг удирдлага болгох.

Гурав. Эмийн хяналт

  1. Эмийн лаборатори, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт, хяналтын албадыг бэхжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.
  2. Олон улсын чанарын стандартын шаардлага хангасан эм импортлох, эм импортлогч нарт дээр дурдсан шаардлага хангасан гадаадын үйлдвэрийн гэрээт борлуулагч байх нөхцөл бүрдүүлнэ.
  3. Эмийн улсын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох замаар эмийн эмчилгээний идэвхи, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтад тавих шаардлагыг өндөржүүлнэ.
  4. Одоо мөрдөж байгаа Монгол Улсын стандартыг үндэслэн үндэсний фармакопей боловсруулж мөрдүүлнэ.
  5. Мансууруулах, сэтгэц нөлөөт эм, тэдгээрийн угтвар бодисын үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээнд хууль тогтоомжийн дагуу хяналт тавина.

Дөрөв. Эмийн зохистой хэрэглээ

  1. Эмийн сангаас хүн амд жороор эм олгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу тогтвортой мөрдүүлэхийг чухалчлана.
  2. Ерөнхий нэршлийн эмийн хэрэглээг төлөвшүүлнэ.
  3. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, лавлах, зонхилон тохиолдох өвчний эмчилгээ, оношлогооны стандартыг боловсруулж мөрдүүлнэ.
  4. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмийн талаархи үзэл баримтлалд тулгуурласан эмийн зохистой хэрэглээний тасралтгүй сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг хамруулна.
  5. Эмийн тухай бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, хүн амд эмийн зохистой хэрэглээний мэдлэг олгох, түүнийг төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
  6. Эмийн гаж нөлөө, хордлогоос сэргийлэх сургалт, судалгааны ажлын зохион байгуулалтыг оновчтой болгоно.
  7. Эмийн сурталчилгааг холбогдох хууль тогтоомж болон олон улсын хэмжээнд баримталдаг ёс зүйн хэм хэмжээний хүрээнд явуулах нөхцөл бүрдүүлнэ.

Тав. Бусад

  1. Засгийн газар нь эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх явцад салбар хооронд зохицуулан, зохион байгуулж, байгууллагын ажиллах нөхцөл, уялдаа холбоог сайжруулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ.
  2. Төрийн ба төрийн бус байгууллага, төрийн, орон нутгийн болон хувийн өмчийн эм хангамжийн байгууллагаас гадаадын болон олон улсын байгууллагатай эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх талаар үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжинэ.
  3. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг Засгийн газар, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын чиг үүрэг, эрхлэх асуудалд хамруулж, тэдгээрийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ.
  4. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь ойрын 10 жилийн хугацаанд эм хангамжийн хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлох үндсэн баримт бичиг болно.
 
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо
Булган аймагт "Хөгжлийн төлөө өв тэгш хүчирхэгжье" сэдэвт нэг өдрийн сургалтыг X/15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, “Бүтээмжийн хөдөлгөөн ба зохистой хөдөлмөр”, ...Дэлгэрэнгүй
Монголын эх баригчдын нийгэмлэгийн эх баригч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд С.Даваасүрэн, Д.Уламбаяр, Ц.Туяа (18 эх баригч) тэргүүтэй ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Баян-Өлгий аймгийн эх баригч нарын төлөөлөлтэй уулзаж, эх баригч нарын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.