ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА

1999 оны  7 дугаар сарын 2-ны өдөр                                        Дугаар 46                                  Улаанбаатар хот

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР
ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ 
 

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. "Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогом-ыг хавсралтаар баталсугай.
  2. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ, түүнд шаардагдах зардлын хөрөнгийн эх сурвалжийг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

ДАРГА                                                      Р.ГОНЧИГДОРЖ

 

 

 

Монгол Улсын Их Хурлын
1999 оны 46 дугаар тогтоолын
хавсралт
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ
ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО

Нэг.Нийтлэг үндэслэл

  1. Монголын уламжлалт анагаах ухаан нь монгол хүний бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн онцлог, нүүдэлчдийн ахуй нөхцөл, ёс заншилтай зохицсон, өөрийн өвөрмөц төрхтэй, бие даасан эрдэм мэдлэг, оюуны соёлын нандин өв мөн.
  2. Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгэрүүлэх, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд өргөн ашиглах зарчимд үндэслэн хөгжүүлнэ.
  3. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тус улсад шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх цогц арга хэмжээний хүрээнд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусах замаар хэрэгжинэ.
  4. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого нь тухайн чиглэлээр 2015 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны тулгуур баримт бичиг мөн.

    Хоёр. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн чиглэл
  5. Монгол Улсын төрийн захиргааны болон эрүүл мэндийн төв, орон нутгийн байгууллагууд монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлогыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
  6. Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухааны бусад салбарын хөгжилтэй уялдуулан зохицуулж, төрөөс хийх хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үр өгөөжийг нь дээшлүүлэхийг бүх талаар дэмжинэ.
  7. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн бүтцэд монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлогын асуудал эрхэлсэн нэгжтэй байж, орон нутаг дахь бүтцийг эрүүл мэндийн байгууллагын харьяанд оновчтой зохион байгуулж, улсын хэмжээний нэгдсэн сүлжээнд оруулна.
  8. Монголын уламжлалт анагаах ухааны салбарт ажиллах хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ.
  9. Сум, дүүргийн болон ерөнхий мэргэжлийн тусламжийн түвшинд хэрэглэх монголын уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга, дэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  10. Монголын уламжлалт анагаах ухааны өв сан, ном судар, эд зүйлийг цуглуулах, хамгаалах, судлах, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, байнга баяжуулж ашиглана.
  11. Орчин үеийн анагаах ухаанд шийдэхэд түвэгтэй байгаа зарим өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны шинэ арга бий болгох ажлыг хөхүүлэн дэмжинэ.
  12. Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааг төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой нягт уялдуулан явуулна.
  13. Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан байгалийн гаралтай түүхий эд ашиглаж аюулгүй, өндөр идэвх чанартай шинэ эм, биобэлдмэл, хүн амын хүнс тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхийг хөхүүлэн дэмжинэ.
  14. Монгол орны эмийн ургамал, амьтны болон эрдсийн гаралтай эмчилгээний чанартай түүхий эдийн тархац, нөөцийг судлан экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйгээр ашиглана.
  15. Эмийн ургамлыг тарималжуулах, зэрлэг амьтдыг гаршуулах замаар уламжлалт эмнэлгийн гадаадаас авдаг түүхий эдийг орлох дотоодын түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж хэрэгцээгээ хангана.
  16. Ховордсон эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эд /бугын эвэр, бөхөнгийн эвэр, хүдрийн заар, бугын чив, баавгайн цөс зэрэг/-ийг эцсийн бүтээгдэхүүн болголгүйгээр экспортлохыг хориглох асуудлыг дэс дараатай шийдвэрлэнэ.
  17. Уламжлалт эмнэлгийн эмийн үйлдвэрлэлийн технологийн нөхцөлийг эмийн үйлдвэрлэл, хяналтын олон улсын үлгэрчилсэн дүрмийн шаардлагатай нийцүүлэн хяналтын шинэ аргачлал бий болгож, эмийг стандартчилж, экспортлох бодлогыг дэмжинэ.
  18. Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээлтийн болон урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга, эм, эмийн бэлдмэлийг оюуны өмчийн хамгаалалтад авч дэлхийн түвшинд сурталчлах ажлыг зохион байгуулна.
  19. Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, эмчилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөж, энэ талаархи үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжинэ.
 
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
ГССҮТөв МЭМАҮЭ-ийн холбооны “ШИЛДЭГ ДЭМЖИГЧ”-ээр шалгарлаа
МЭМАҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн VII хурал ГССҮТөвийн сургалтын танхимд боллоо. Хуралд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, орлогч дарга Ч.Нарантуяа, ЭМ-ийн байгууллагуудын ҮЭ-ийн хороон дарга нар оролцсон. ...Дэлгэрэнгүй
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны 2018 оны тайлангийн хурал амжилттай үргэлжилж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны 2018 оны тайлангийн хурал амжилттай үргэлжилж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн болон бусад ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 24,25-р тогтоол албажлаа.
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн болон бусад ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 24,25-р тогтоол албажлаа. Файлыг www.legalinfo.mn сайтаас аваарай.  ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбоо ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Салбарын ҮЭ-ийн холбоо ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн сайдын А/548 тоот тушаалаар унаа, хоолны хөлс болон улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллын зардлыг 2019.01.01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр нэмэгдүүлэн тогтоолоо.
Эрүүл мэндийн сайдын А/548 тоот тушаалаар унаа, хоолны хөлс болон улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллын зардлыг 2019.01.01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр нэмэгдүүлэн тогтоолоо. ...Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 2018 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь 2018 оныг “Эрүүл мэндийн салбарын ажилmнуудын хөдөлмөрийг шударгаар үнэлүүлж, тогтолцоог шинэчлэх жил” болгон зарлаж бодлогын 3 зорилтын хүрээнд нийт 60 төрлийн ажил төлөвлөснөөс 93.3 хувийн биелэлттэй байна. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо Гүйцэтгэх зөвлөлийн VII хурлаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
МЭМАҮЭ-ийн холбоо Гүйцэтгэх зөвлөлийн VII хурлаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.