ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА

Асуулт: Би нэг оёдлын үйлдвэрт ажилладаг. Гэтэл манай үйлдвэрт даавуу ирээгүй учраас ажил 7 хоног зогссон. Сарын эцсээр цалингаа авах гэтэл 7 хоног ажиллаагүй учир 7 хоногийн мөнгийг хасаж олгоно гэсэн. Ингэж болох уу?

Хариулт: Материал түүхий эд тасалдсанаас ажил 7 хоног зогссон учир сул зогсолт гэж үзнэ. Энэ сул зогсолт ажилтны буруугаас болоогүй бол ажил олгогч нь сул зогсолтын олговор олгох ёстой. Дээрх олговрын хэмжээг талууд хамтын гэрээндээ тохиолцсон байх ёстой. Хамтын гэрээнд тусгаагуй тохиолдолд хөдөлмөрийн хуулинд зааснаар ажилтны үндсэн цалингийн 60%-иас багагүй байхаар заасан байгаа. Энэ сул зогсолтын олговрын хэмжээ нь одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс: доогуур байж болохгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч сул зогсолтын олговорт 108,000-аас доошгүй төгрөг олгох ёстой гэж ойлгож болно.

Таны асуултаас харахад ажил хийгээгүй 7 хоног нь ажилтан таны буруу биш байсан учир таны цалинг бүтэн олгохын зэрэгцээ сул зогсолтын олговор мөн олгох ёстой юм.

 
2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.
МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч, МУ-ын Ардын эмч Б.Үйлст МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнагдлаа.  ...Дэлгэрэнгүй
ГССҮТөв МЭМАҮЭ-ийн холбооны “ШИЛДЭГ ДЭМЖИГЧ”-ээр шалгарлаа
МЭМАҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн VII хурал ГССҮТөвийн сургалтын танхимд боллоо. Хуралд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, орлогч дарга Ч.Нарантуяа, ЭМ-ийн байгууллагуудын ҮЭ-ийн хороон дарга нар оролцсон. ...Дэлгэрэнгүй
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны 2018 оны тайлангийн хурал амжилттай үргэлжилж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны 2018 оны тайлангийн хурал амжилттай үргэлжилж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн болон бусад ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 24,25-р тогтоол албажлаа.
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн болон бусад ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 24,25-р тогтоол албажлаа. Файлыг www.legalinfo.mn сайтаас аваарай.  ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбоо ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Салбарын ҮЭ-ийн холбоо ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн сайдын А/548 тоот тушаалаар унаа, хоолны хөлс болон улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллын зардлыг 2019.01.01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр нэмэгдүүлэн тогтоолоо.
Эрүүл мэндийн сайдын А/548 тоот тушаалаар унаа, хоолны хөлс болон улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллын зардлыг 2019.01.01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр нэмэгдүүлэн тогтоолоо. ...Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 2018 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь 2018 оныг “Эрүүл мэндийн салбарын ажилmнуудын хөдөлмөрийг шударгаар үнэлүүлж, тогтолцоог шинэчлэх жил” болгон зарлаж бодлогын 3 зорилтын хүрээнд нийт 60 төрлийн ажил төлөвлөснөөс 93.3 хувийн биелэлттэй байна. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо Гүйцэтгэх зөвлөлийн VII хурлаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
МЭМАҮЭ-ийн холбоо Гүйцэтгэх зөвлөлийн VII хурлаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.