Асуулт: Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Гэтэл ажил олгогч гэрээ цуцлах талаар надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байж байгаад 2008 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дууссан гээд миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ зөв үү?
Хариулт: Хөдөлмөрийн гэрээг ажилтан болон ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно. Ажилтан ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөрийн гэрээ цуцлах саналаа гаргаагүй бөгөөд ажилтан ажлаа хийсээр байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Тиймээс ажил олгогч хөдөлмөрийн гэрээ сунгахгүй болсон тухай таньд мэдэгдээгүй байсан бөгөөд та ажлаа хийж байсан учраас таны хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж үзэж болно. Тиймээс ажил олгогчийн авсан арга хэмжээ буруу байна. |