ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
МЭМАҮЭ-ийн холбооны 2014 оны үйл ажиллагааны тайлан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн METUF   
2013 оны 5-р сарын 10, Баасан гариг, 14:39

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ  2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь 2014 оныг  “Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд ҮЭ-ийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаж бодлогын 5 зорилтын хүрээнд нийт 60 ажил төлөвлөж, 96.6 хувийн биелэлттэй ажиллалаа.Тайлангаас товч дурдвал:

1.      Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагааг үндэсний түвшинд дэмжин, гишүүдэд хүртээмжтэй, чадварлаг, хурдтай үйл ажиллагааг явуулах чадавхийг бүх түвшинд бүрдүүлж, гишүүдийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд:

Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу салбарын холбооны 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2014 онд хийх ажлын төлөвлөгөө, төсөв болон бусад шаардлагатай  материалыг гарын авлага болгон гаргаж, гүйцэтгэх зөвлөлийн хурлыг нэгдүгээр сард МҮЭ-ийн холбооны дэргэдэх Сонгино амралтанд зохион байгууллаа.

Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодоос 2014 онд хийх ажлын “Үлгэрчилсэн чиглэл” боловсруулж ҮЭ-ийн хороодод үйл ажиллагааны чиглэлээр заавар, зөвлөгөө өгч гарын авлагаар тогтмол хангаж ажиллав.

“1+1” кампанит ажлын хүрээнд салбарын холбооны дэргэдэх Залуучуудын хорооны хүч оролцоотойгоор гарын авлага, палкат хэвлэн тарааж шинэ, залуу ажилтнуудад ҮЭ-д эвлэлдэн нэгдэхийн ач холбогдолыг сурталчилж эгнээгээ 200 гаруй гишүүнээр нэмэгдүүлж, салбарын ҮЭ-ийн гишүүдийн тоо 12 сарын 15-наар тооцон нэгтгэсэн дотоод ажлын мэдээгээр 9804 болж өссөн байна. Мөн үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороо 40, идэвхтэн сонгуультны тоо 289 болон өргөжсөн байна.

МҮЭ-ийн холбооны ээлжит бус ХХ их хурал, салбарын ҮЭ-ийн холбооны IХ бага хурлын бодлого шийдвэр, бодлогын баримт бичигт тусгасан 5 үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.  Тус ҮЭ-ийн холбоо нь 2014 онд нийт 82 албан бичиг, 56 өргөдөл гомдол хүлээн авч, 111 албан бичиг, албан шаардлага, мэдэгдэл, зөвлөмж явуулж, улирал бүр санхүүгийн тайлангаа МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлд гаргаж, тэргүүлэгчдийн 46 тогтоол шийдвэр гаргасан байна.

Мөн салбарын ҮЭ-ийн холбоонд ирсэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороод, гишүүд хөдөлмөрчдөөс гаргасан 56 санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэж, холбогдох хууль эрх зүйн зааварчлага өгч ажиллав.

Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлийн 16 жижүүр, 3 слесарийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дүгээр заалтыг үндэслэн энэ оны 2 сарын 6-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэнтэй холбоотой ажилчид болон ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн ирүүлсэн өргөдөл, албан хүсэлтийн хүрээнд 1-р сарын 21-ний өдөр тус холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭХ-ны хууль зүйн зөвлөгөө өгөх төвийн мэргэжилтэн М.Саранцацрал нар тус байгууллагад ажиллан дарга Ш.Хажидмаа, хүний нөөцийн албаны дарга Ганбаатар нарт ажилчдын тавьж буй асуудал, хууль эрх зүйн зарим заалт зөрчигдөж байгаа асуудлын талаар уулзаж санал солилцож зөвшилцсөний дараа мэдэгдэл авсан ажилчидтай уулзалт хийж, санал бодлоо солилцон, хууль зүйн зөвлөгөө чиглэл өглөө.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргыг шинээр томилсон шийдвэрийг эсэргүүцсэн тус төвийн 184 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалтын хүрээнд өргөдлөө өгснөөс хойш ажлын байраа орхих хугацаа нь дуусгавар болох гэж  байгаатай холбогдуулан тус эмнэлэгт үүсээд буй асуудлын талаар харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудалд хандах бодлогыг салбарын ҮЭ-үүд баримталж байгаа талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, тус холбооны тэргүүлэгч, ҮЭ-ийн хорооны дарга С.Туяа, Ц.Ургамалцэцэг нар Гэмтлийн эмнэлэгт үүсээд байгаа асуудлаар ҮЭ-ийн холбооны байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ шинэ удирдлагатай уулзалт зохион байгуулсан.

Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ сонсдог, асуудаг механизмаа хэрэгжүүлж, тус эмнэлгийн эмч, ажиллагсадтай нэн даруй уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар үнэн зөв, бодит мэдээллийг авах хэрэгтэй байгаагаас гадна Сайдын гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй хэвээр байх аваас дээрх нэр бүхий 184 ажилтан нэгэн зэрэг ажлын байраа орхин явна гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа тул энэ тохиолдолд тус эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, яаралтай тусламжийн үйл ажиллагаанд доголдол, хүндрэл гарах өндөр эрсдэлтэй байдал үүсч үүнтэй уялдан ард иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал гарахгүй гэх баталгаа байхгүй тул энэ байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, салбарын Сайд нухацтай, хариуцлагатай хандаж харилцан ажиллах байр суурийг илэрхийлсэн талуудын уулзалт зохион байгуулсан. ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалт удаан хугацаанд явагдсантай холбоотой ажлаас халагдсан байсан нэр бүхий ажилтнууд эргэн ажилдаа орж, асуудал амжилттай шийдэгдсэн.

Аймаг, салбарын ҮЭ-ийн холбоодтой хамтарч ажиллах, ажлын арга барилтай танилцаж, харилцан туршлага солилцох ажлыг Төв, Дорноговь аймгуудын ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, салбарын ажилтнуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа.

  МЭМАҮЭХ-ны 2014 оны шилдгүүд болон бусад шагналуудад  байгууллага, хамт олон, сонгуультан, гишүүд, дэмжигчдийг судалж тодорхойлсны үр дүнд энэ онд  салбарын ҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 112, “Хүндэт жуух”-аар 117 хүн шагнагдсан байна.

”ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖЛЫГ ШАЛГАН ТУСЛАХ ҮЗЛЭГ”-ийг 2013 онд хийсэн бөгөөд тухайн үед өгсөн үүрэг даалгаврын биелэлт, түүний үр дүнгийн талаар 11 дүгээр сарын сүүлээр бүх үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодоор ажлын албаны үзлэгийг хийсний зэрэгцээ 2014 онд хийсэн ажлын тайлан, санхүүгийн чадавх, гишүүнчлэлийн эвлэлдэн нэгдсэн байдал зэрэг ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг илтгэн харуулах гол асуудлуудыг үндэслэл болгон 2014 оны шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:

 илдэг гишүүн байгууллага"-аар Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хороо, нийслэлийн яаралтай тусламжийн төвийн ҮЭ-ийн хороо,  “Шилдэг орон  нутгийн ҮЭ-ийн хороо”-гоор Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хороо,  “Шилдэг  эмэгтэй лидер"-ээр клиникийн нэгдүгээр амаржих газрын ҮЭ-ийн хорооны дарга Г.Баясгалан, “Шилдэг сонгуультан"-аар Улсын гуравдугаар төв эмнэлгийнҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Ариунтөгс, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч С.Цэцгээ, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Ургамалцэцэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Э.Амгалан, Дархан-Уул аймгийн ЭМБ-уудын ҮЭ-ийн хорооны дарга Б.Батболд, “Шилдэг  залуу лидер"-ээр Буянт-Ухаа спорт ордны ҮЭ-ийн хорооны дарга Д.Болорчимэг, “Шилдэг дэмжигчээр"-ээр Уламжлалт анагаахын шинжлэх ухаан техологи үйлдвэрлэлийн корпорацийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмнэлэг Д.Шинэтуяа нар 2014 оны шилдгүүдээр шалгарлаа .

Шинээр гишүүн байгууллагын тоог нэмэгдүүлэх зорилго баримтлан ажилласны үр дүнд ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, ажилтнуудтай уулзалт, ярилцлага, сургалт зохион байгуулах, удирдлагын түвшинд ярилцах зэрэг  кампанит ажлыг төрөл бүрийн арга хэлбэрээр зохион байгуулж ҮЭ-д элсэж эрхээ хамгаалуулах хүсэлтээ уламжилсны дагуу чих хамар хоолойн “ЭМЖЖ” эмнэлэг ҮЭ-ийн хороо байгуулан материалаа ирүүлснийг хүндэтгэн салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлэх бэлтгэл ажлыг хангаж тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа. 

2014 оны хувьд “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ҮЭ-ИЙН ОРОЛЦООсэдэвт  эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын хоёрдугаар зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнөөс “Эрүүл салбарын суурь шинэчлэл бодлого”-ыг хэрэгжүүлэхдээ салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг  түлхүү тусгаж хэрэгжүүлэх шаардлагатайг нотолж, тус салбарт зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг зайлшгүй хэрэгжүүлэхэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын хамтын гэрээ, хэлэлцээрийн үр нөлөөг нэмэгдүүлж, нийгмийн түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлж, Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийг бодитой үнэлж цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ойрын болон хэтийн Засгийн газрын бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийн тулд тус зөвлөлгөөнөөс ЗӨВЛӨМЖ гаргаж Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүргүүлж, ойрын 2 жилийн бодлогоо тодорхойллоо.

Салбарын ҮЭ-ийн холбооноос үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч нарт “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ҮЭ” сэдэвт уулзалт, зохион байгуулж МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар салбарын холбооны цаг үеийн асуудлаар мэдээлэл, дэд дарга Ч.Нарантуяа “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх ба эрүүл мэнд”, МҮЭХ-ны ХНБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулахын төлөө” кампанит ажлын чиглэл, хийгдэх ажлууд сэдвээр мэдээлэл хийж, Хан-Уул ЭМН-ийн ҮЭ-ийн хорооны эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч Л.Солонго “Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хорооны Эмэгтэйчүүдийн хэсгийн ажлын арга туршлагаасаа танилцууллаа. Семинарт оролцогчид  эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд ҮЭ-ээс хэрхэн анхаарах, хөдөлмөрлөх  эрхийн талаар хэлэлцүүлэг хийж харилцан ярилцаж, ажлын туршлага солилцсон үр дүнтэй семинар боллоо. Уг уулзалтын үеэр зохион байгуулалтын асуудал хэлэлцэж салбарын ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийг сонгож баталлаа. МЭМАҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны даргаар дэд дарга Ч.Нарантуяа, нарийн бичгийн даргаар ШЭНЭСТ-ийн сувилагч М.Мөнгөнцэцэг, гишүүдэд УКТЭ-ийн эмч Д.Долгор, СЭМҮТ-ийн их эмч, эмэгтэйчүүдийн хэсгийн дарга С.Мөнхтуяа, ХУДЭМТ-ийн эх баригч бага эмч Л.Солонго нар сонгогдсон байна.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ”ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭН” гишүүн байгууллага буюу анхан шатны ҮЭ-ийн хороодын I-р шатнаас шалгаран ирсэн  23 гишүүдийн дунд II-р шатны тэмцээнийг АХА хэлбэрээр зохион байгуулсан нь  маш өрсөлдөөнтэй явагдаж оролцсон гишүүд оюун ухаан, мэдлэг ур чадвараа уралдуулж, 1-р байранд: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны гишүүн, сургалтын албаны дарга Д.Боргил, 2-р байранд: Энэрэл эмнэлгийн ҮЭ-ийн хорооны гишүүн, бага эмч Д.Бэрцэцэг, 3-р байранд: Халдварт Өвчин судлалын үдэсний төвийн ҮЭ-ийн хорооны гишүүн их эмч Б.Баасанцэцэг, Тусгай байранд: Хан-Уул эрүүл мэндийн нэгдлийн ҮЭ-ийн хорооны гишүүн, сувилагч Э.Сүнжидмаа нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж МҮЭХ-ны хэмжээнд зохион байгуулагдах III-р шатны тэмцээнд салбарын ҮЭ-ийн холбоог төлөөлөн Д.Боргил оролцож, улсын хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд 2-р байр эзэлсэн байна.

МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан иргэдийн цалин, тэтгэврийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны баталгаа, гурван талт хэлэлцээрт туссан ажлыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонсоход чиглэсэн “ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТӨЛӨӨ” эв нэгдлийн цуглаанд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны 700 гаруй гишүүд дуу хоолойгоо нэгтгэн оролцож, амжилттай оролцсон ҮЭ-ийн хороодод урамшуулал олгосон.

Тус ҮЭ-ийн холбооноос жил бүр Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж Шилдэг 15 эмчийг шалгарууллаа.

МҮЭ-ийн холбооны төв хэвлэл “Хөдөлмөр” сонинд ҮЭ-ийн холбоо, хороодын үйл ажиллагаа, зохион байгуулсан ажлаа тогтмол гаргаж байгаагийн зэрэгцээ тус сонинг ҮЭ-ийн хороодуудаар захиалуулан гишүүдэд ҮЭ-ийн бодлого, үйл ажиллагааг сурталчлан мэдээллийг тогтмол түгээж байна. Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодод зохион байгуулж буй сургалтууд болон хороодын гаргасан хүсэлтийн дагуу ҮЭ-ийн гишүүд болон нийт ажилтнуудад МҮЭ-ийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл, яриа таниулга хийн ҮЭ-ийн давуу талыг ойлгуулан сурталчлах ажлыг энэ оны турш зохион байгуулан хийлээ.

2.      Хүний нөөцийн менежментийн шинэ хандлага, арга барилыг нэвтрүүлэх замаар чадварлаг, ёс зүйн төлөвшилтэй, салбарын ажиллагсдын эрх ашгийн төлөө тэмцэж чадах мэргэшсэн боловсон хүчинтэй байж, тэдгээрийг идэвхжүүлж, тогтвортой ажиллуулах ажлын хүрээнд:

ҮЭ-ийн эгнээг өргөжүүлэх,  гишүүнчлэлээ нэмэгдүүлж тэдний дунд төрөл бүрийн ажил зохион байгуулах, хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг салбарын ҮЭ-ийн холбооноос өгсөн “Үлгэрчилсэн чиглэл”-ийн дагуу ажиллан 2013 оны ажлаараа шилдэг гишүүн байгууллагаар шалгарсан "Баянгол эрүүл мэндийн нэгдлийн ҮЭ-ийн хороо", "Улсын гуравдугаар төв эмнэлгийн ҮЭ-ийн хороо"-ны үйл ажиллагаатай ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудыг танилцах, туршлага судлах уулзалтыг зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой ажил болсныг сонгуультнууд илэрхийлэв.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахдаа гишүүд, ажилтнуудад хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ҮЭ-ийн гишүүд өөрийнхөө эрхээ мэддэг, хөдөлмөрийн харилцаанд эрх тэгш оролцдог болох сонгуультнуудынхаа чадавхийг сайжруулах чиглэлд тулгуулан “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1”, “Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-2”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Эрүүл мэндийн эрх зүй, эмнэлгийн мэргэжилтны ёс зүй” гэсэн 4 гол сэдвийн хүрээнд ажлын байранд болон танхимын сургалтыг тогтмол зохион байгуулснаар тэдний хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн мэдлэг нэмэгдэж өөрсдийн болон хамт олны эрх зөрчигдөхөөс сэргийлэх, цаашид хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргаантай асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх чадамж, нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь ихээхэн үр дүнтэй ажлын нэг болжээ. 2014 оны хувьд СЭМҮТ, Архангай аймгийн Чулуут, Тариат, Батцэнгэл, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумдын ЭМТ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, Оргил рашаан сувилал, Хан-Уул ЭМТ, Наркологийн эмнэлэг, Буянт-Ухаа спорт ордон, Чингэлтэй ЭМТ, 3-р амаржих газарт нэг удаа, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр амаржих газарт 2 удаа нэг өдрийн сургалт болон бусад аймаг, салбарын залуучууд, эмэгтэйүүдийн оролцоог хангаж гишүүд, эмч ажилтнууд нийт 1835 хүн сургалтанд хамрагдсан байна.

МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн хороодын залуучуудын хэсгийн ахлагч болон залуу гишүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор тус ҮЭ-ийн холбооны дэргэдэх залуучуудын хорооноос “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БА ҮЭ” сэдэвт сургалтыг зохион байгуулан явууллаа.

Сургалтанд МЭМАҮЭ-ийн Холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, зохион байгуулагч, Залуучуудын хорооны дарга Л.Батчимэг нар оролцлоо. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нээж, “Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилт”-ын талаар мэдээлэл хийж залуучуудын сонирхсон асуултанд хариуллаа. Мөн “Хувь хүний хөгжил төлөвшил-Өөрийгөө илэрхийлэх ур чадвар ба Манлайлал” сэдвээр Монголын лектор төвийн багш, Шихихутуг ХЗДС-ийн багш Ц.Амарсанаа, “Хөдөлмөрийн гэрээ, түүний үр дүн, ач холбогдол” сэдвээр МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал, “Нийгмийн тэгш бус байдал ба хөдөлмөрлөх эрх” сэдвээр Демокрейзи залуусын төвийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Болорсайхан нар хичээл заалаа.

Сургалтын төгсгөлд салбарын ҮЭ-ийн холбоонд болон анхан шатны ҮЭ-ийн хороондоо идэвхтэй ажиллаж байгаа зарим залуучуудыг шагнаж урамшуулав. Үүнд:
МЭМАҮЭ-ийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн арга зүйч, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ,
“Хүндэт жуух”-аар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч, ҮЭ-ийн хорооны дэргэдэх Залуучуудын хэсгийн ахлагч М.Жаргалсайхан, Яаралтай тусламжийн төвийн сувилагч, ҮЭ-ийн хорооны дэргэдэх залуучуудын хэсгийн ахлагч А.Нандинцэцэг нарыг шагнав.

Мөн МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны "ХӨДӨЛМӨРЧИН ЗАЛУУЧУУД-ЭВ НЭГДЭЛ ФЕСТИВАЛЬ" чуулга, уулзалтанд салбарын ҮЭ-ийн холбооны залуу гишүүдийг төлөөлөн МЭМАҮЭ-ийн холбооны зохион байгуулагч, залуучуудын хорооны дарга Л.Батчимэг, Улсын 2-р төв эмнэлгийн их эмч Т.Гантулга, ХӨСҮТ-ийн их эмч М.Жаргалсайхан, Н.Наранзул, УГТЭ-ийн их эмч Д.Батнаран, Б.Батболд, БЗДЭМН-ийн их эмч Д.Гантулга, мэргэжилтэн Д.Дүгэр-Очир, ЯТТ-ийн сувилагч Н.Нандинцэцэг, А.Чанцалдулам, ЧЭМН-ийн бичиг хэргийн ажилтан Б.Бумдарь, Эмгэг судлалын үндэсний төвийн лаборант Ө.Рызбек, ХУДЭМН-ийн хүүхдийн их эмч Ш.Номин-Эрдэнэ нар амжилттай оролцсон байна.

Төрийн үйлчилгээний Олон улсын байгууллага(PSI)-ын Азийн фондын дэмжлэгтэйгээр МЭМАҮЭ-ийн холбооноос “ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ КОНВЕНЦИ БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА” сэдэвт сургалтыг Чингэлтэй эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа.

Солонгосын эрүүл мэндиийн ҮЭ- ийн холбоотой хамтран ажиллах гэрээний хүрээнд энэ жил Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоог төлөөлөн дэд дарга Ч.Нарантуяа, МЭМАҮЭХ-ны тэргүүлэгч, УГТЭ- ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч С.Туяа, мөн тус холбооны тэргүүлэгч, Чингэлтэй ЭМН-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Ургамалцэцэг, УНТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч, ҮЭ-ийн хорооны дарга Д.Цэцгээ, Баянгол ЭМН-ийн статистикч эмч, ҮЭ-ийн хорооны дарга В.Рина, КНАГ-ын сургалт, гадаад харилцааны албаны дарга, ҮЭ-ийн хорооны дарга Г.Баясгалан, “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн клиник тасгийн эрхлэгч ҮЭ-ийн хорооны дарга Л.Энхцэцэг, Хан-Уул ЭМН-ийн дурангийн эмч ҮЭ-ийн хорооны дарга С.Наранцэцэг нар Солонгос улсад айлчиллаа.  Энэхүү айлчлал нь тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж 2 талын төлөөлөгчдийн танилцах уулзалтаар эхэлж,  Монгол, Солонгосын ЭМАҮЭ-ийн  холбоодын танилцуулга болон  үйл ажиллааны талаар мэдээлэл хийж, уулзалтанд оролцогсод сонирхсон асуулт асууж харилцан туршлага солилцов.

Айлчлалын үеэр Сөүл Их Сургуулийн дэргэдэх эмнэлгийн ажилчдын тэмцлийн талбарт очиж танилцахад энэ тэмцэл нь эмнэлгийг хувьчлахын эсрэг тэмцлийг дэмжиж суулт хийж байлаа. Тус арга хэмжээн дээр Солонгосын болон Сөүл хотын эрүүл  мэндийн ҮЭ-ийн холбоодын дарга нар болон МЭМАҮЭХ-ны дэд дарга, айлчлалын багийн төлөөлөгчдийн ахлагч Ч.Нарантуяа дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэлэв. Мөн Солонгосын томоохон хэмжээний гудамжны цуглааны үйл ажиллагаатай танилцлаа. Цуглааны үйл ажиллагаа манайхаас нэлээд онцлогтой, салбар салбараараа туг, уриа лоозонгоо барьсан байх бөгөөд хүн нэг бүр нь суух олбог суудал бэлдэж салбар холбоод нь гишүүддээ ус ундаа, зайрмаг гэх мэт зүйлийг тараан өгдөг байна. Цуглааныг зохион байгуулдаг мэргэшсэн хүн байдаг, тэр нь хөтөлдөг, оролцогчдыг идэвхжүүлэх бүх арга хэмжээг авдаг юм байна. Цуглааныг дэмжиж бусад хот, дүүргүүдээс ҮЭ-ийн гишүүд ирж эв нэгдлээ илэрхийлдэг байна.Эндээс санаа авахад ҮЭ-ийн цуглаанд тэмцлийн дуу нь маш цоглог, дайчин аялгуутай байгаа нь хүмүүсийг уриалан дуудах, дагаж дуулахад нь амар, богино аятай байгаа нь санаа авууштай зүйл байсныг төлөөлөгчид онцолж байлаа. Мөн 6-р сард Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн хүрээнд Засгийн газар, Монголын ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод оролцсон 50 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд холбооны дарга Б.Мягмар орж АНУ-ын Вашингтон, Санфранциско хотуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудтай хийх чуулга уулзалтанд оролцлоо. Түүнчлэн энэ үеэр АНУ-ын эрүүл мэндийн ҮЭ-ийн байгууллагуудтай холбоо харилцаа тогтоож хамтран ажиллах талаар ярилцлаа.

Дэд дарга Ч.Нарантуяа Индонез улсад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй-ҮЭ” сэдэвт Зүүн Өмнөд Азийн бүсийн орнуудын  синпозиумд МҮЭ-ийн холбоог төлөөлөн МҮЭ-ийн холбооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Уртбаярын хамт, мөн БНСУ-д болсон Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага(PSI)-аас “ҮЭ-ийн эрхийн асуудлаар бүсийн түвшинд хамтран ажиллах, кампанит ажлын стратеги боловсруулах” АНДБ-ийн бага хуралд ААХҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэгийн хамт оролцлоо.

МҮЭ-ийн өдрүүдийн хүрээнд салбарын ҮЭ-ийн гишүүд, дэмжигчдийн гоо зүйн  мэдрэмж таашаалыг нэмэгдүүлэх, бүтээлч санаачлага идэвхийг урамшуулан дэмжих, туршлага солилцох, тэдний бүтээлийг олны хүртээл болгох зорилгоор “ГАР УРЛАЛ-МИНИЙ ХОББИ” уралдааныг салбарын холбооны Эмэгтэйчүүдийн хорооноос санаачлан зохион байгуулдаг ажил жил ирэх тусам хүрээгээ тэлж оролцогсдын тоо эрс нэмэгдэж байна.  Уралдаанд Хэрээсэн хатгамал, Эсгий урлал, Шүрэн болон сувдан  урлал, Нэхээс, Туузан урлал, Цаасан урлал, Баримал гэх мэт 200 орчим бүтээлүүд өрсөлдөж шүүгчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцаж журмын дагуу нэгдүгээр байр 1, хоёрдугаар байр 2, гуравдугаар байр 3, тусгай байр 3, нийт 9 бүтээлийг шалгаруулж шагнасан байна.

                Үүнд:   1-р байрыг   Баянгол эрүүл мэндийн нэгдлийн эмч Б.Алтанцэцэг  Хатгамал, нэхмэлээр бүтээсэн бүтээл, 2-р байрыг   Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Б.Мэндбаярын Хэрээсэн хатгамал хийсэн бүтээл,  мөн Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпорацийн лаборант Б.Хулангийн Цаасан хуймал урлалаар бүтээсэн бүтээлүүд, 3-р байрыг   Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч Ц.Цэцэгмаагийн Хэрээсэн хатгамал, шүрэн наамлаар бүтээсэн бүтээлүүд,  Буянт-Ухаа спорт ордны  үйлчлэгч С.Ганчимэгийн Хэрээсэн хатгамал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  сувилагч Х.Долгорсүрэнгийн Хэрээсэн хатгамал, Тусгай байр  Наркологийн эмнэлгийн  сувилагч Б.Энхмаагийн Цаасан сүлжмэл урлал, Хан-Уул ЭМН-ийн  үйлчлэгч Б.Шүрэнчимэгийн  Шивүүр зүү, хэрээсэн хатгамал, Чингэлтэй ЭМН-ийн сувилагч Ц.Отгонтөгсийн хэрээсэн хатгамал зэрэг бүтээлүүд шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Мөн уралдаанд бүтээлээ ирүүлсэн ҮЭ-ийн гишүүд, дэмжигчдэд “Талархал” хадгалуулсан байна.

ҮЭ-ийн гишүүдийг дэмжих, урамшуулах, нийгмийн идэвхийг сайжруулах, ҮЭ-ийн гишүүний батлахны ач холбогдлыг дээшлүүлэх зорилгоор ҮЭ-ийн өдрүүдээр гишүүд, сонгуультнуудыг үзэсгэлэнт газраар аялуулах ажлыг үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодтой хамтран зохион байгуулж БНХАУ-ын Бээжин хоттой танилцан хотын  үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудтай танилцах аяллыг ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнуудыг хамруулан зохион байгууллаа.

 

3.      Хөдөлмөр, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын ажилтнуудын нийгэм, эдийн засгийн баталгааг хангах, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхийн төлөө тэмцэх ажлын хүрээнд:

Бүх шатны хоёр ба гурван талт харилцааг өргөжүүлэн, түншлэлийг хөгжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн далайц, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч гэрээ, хэлэлцээрт  ажлын байрыг баталгаажуулах, хөдөлмөрийн үнэлэмж-цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлуудыг тусган хэрэгжүүлж байна. Тус салбарын ҮЭ-ийн холбооноос 2014 оныг “Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд ҮЭ-ийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн ажлын хүрээнд салбарын ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, унаа хоолны зардал болон бусад нөхөн олговрын хэмжээг хамтын гэрээгээр зохицуулж, хүрсэн түвшнээс бууруулахгүй байх бодлогыг барьж ажиллалаа. Үүний зэрэгцээ ажилтнуудын цалин хөлсийг салбарын хэлэлцээрээр 2 үе шаттай (3 сарын 1-нээс 10%, 9 сарын 1-нээс 10%)-гаар нэмсний үр дүнд салбарын ажилтнуудын цалин 20 хувиар нэмэгдүүлж чадсан нь бусад төрийн үйлчилгээний салбаруудаас даруй 5%-иар илүү цалинг эмч ажилтнууддаа олгож чадсан нь та бидний томоохон амжилтын боллоо.

2014-2016 оны салбарын түвшний гурван талт хэлэлцээрийг хийж цалин хөлстэй холбоотой нэлээд заалтууд тусгагдсаны нэг нь салбарын ажилтнуудын дээд цалинг 3 сая төгрөгт хүргэх асуудал дээр тохиролцож байгуулсан чамгүй амжилт гаргасан ч Хөдөлмөрийн яам дээрх заалтыг зөвшөөрөхгүй шалтгаанаар удаа дараа бүртгэхээс татгалзнаас хэлэлцээр хэрэгжиж чадахгүйд хүрсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт хэрэгжихгүй байгаагийн тод илрэл юм. Мөн засаг төрийн төлөвшил хэврэг, тогтворгүй байдал салбарын хэмжээнд шийдвэрлэх ёстой асуудлууд хойшлогдох, үр дүнд хүрэхгүй байх явдал байсаар байна. Шийдлийн Засгийн газар шинээр бүрэлдэн бий болсонтой холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай салбарын хэлэлцээр болон салбарын эмч ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар холбооны удирдлага уулзаж,  хамтран хийх ажлууд болон хамтын хэлэлцээрийг 1-р улиралд багтаан албажуулж, бүртгүүлж, цаашид хамтран ажиллах талаар ойлголцолд хүрлээ.

Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын хамтын гэрээ нь гишүүд ажилтнуудын тулгамдсан асуудлууд, тухайн байгууллагын онцлог, төсөв хөрөнгөтэй нь уялдуулж, тэдний цалин хөлс, ХАБЭА, нийгмийн баталгаа зэрэг бусад шаардлагатай асуудлууд тусгагдан үр өгөөжтэй, ач холбогдол сайтай хийгдэж байна. Үүний нэг илрэл нь хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг амжилттай хэрэгжүүлж ажиллагсдын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, унаа хоолны зардал болон бусад нөхөн олговрын хэмжээг хүрсэн түвшнээс бууруулахгүй олгох бодлогыг барьж, дийлэнх хороодууд амжилттай ажиллаж байна.

Салбарын хэмжээнд хамтын гэрээ хэлэлцээрийн биелэлт түүн дотроос үндсэн нэгжийн ҮЭ-ийн байгууллага бүр дээр салбарын хэмжээнд мөрдөгдөж буй цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажилтнуудын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх болон ҮЭ-ийн сонгуультнуудын нөхцөл боломжийг хангах зэрэг асуудлууд хэрхэн тусгагдаж, түүний хэрэгжилт ямар байгааг гаргах зорилгоор хамтын гэрээнд шинжилгээ хийх ажил дуусах шатандаа ороод байна.

Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсийг зөвхөн улсын гурван талт хэлэлцээрийн хүрээгээр хязгаарлахгүйгээр хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулж байгаа нь салбарын ҮЭ-ийн холбоо болон үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга, сонгуультнууд ихээхэн хүч хөдөлмөр гарган  ур чадвартай ажиллаж байгаагийн илрэл бөгөөд цаашид бид хамтын гэрээ, хэлэлцээрээ улам сайжруулж 2015-2016 оны салбарын шинэ хэлэлцээрээр салбар дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохын зэрэгцээ нийгмийн түншлэлийг шинэ шатанд ажиллуулахаар төлөвлөж байна.

Төрийн албан хаагчдын цалингийн худалдан авах чадварыг нөхөх зорилгоор Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн хүрээнд 2014 онд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг салбаруудын цалинг тухайн салбарын яамд, үйлдвэрчний эвлэлүүдтэй салбарын нэмэлт хэлэлцээр  байгуулж, Засгийн газрын энэ оны 75 дугаар тогтоолоор хэрэгжүүлж, олон нийтэд зарлахгүйгээр салбар бүрийг цалинг өөр өөр хугацаанд нэмэгдүүлсэн боловч зарим эмнэлгүүдэд (Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвүүд) цалин хөлсийг нэмэгдүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хүрсэн түвшинээс бууруулах хандлага зарим эмнэлгүүд дээр гарч төсвийг хасаж танах явдал гарч байгаа учир салбарын ҮЭ-ийн холбооноос тодорхой заавар зөвлөгөө өгөн ажиллаж байгаагийн зэрэгцээ Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн эмч ажилчдын тавьж саналыг хүлээн авч салбарын ҮЭ-ийн холбоо хамтарсан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.

 

Тус хэвлэлийн хурлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Хан-уул эрүүл мэндийн нэгдлийн эмч, эмнэлгийн ажилтнуудын 9 сарын 1-нээс нэмэгдэх ёстой 10 хувийн нэмэгдлийг төсөв хүрэхгүй өртэй байгаа гэсэн шалтгаанаар одоо болтол олгоогүй, мөн тус эмнэлгийн ҮЭ-ийн хорооноос 3 сар гаруйн хугацаанд байгууллагынхаа удирдлага болон холбогдох дээд шатны байгууллагуудад албан хүсэлт, шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа нь цалин багатай эмч, эмнэлгийн ажилтнуудын амьдралд нь хүндээр тусч байгаа учир асуудлыг шийдвэрлэж өгөхгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэж ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудал шийдвэрлэгдэх хүртэл ҮЭ-ийн хороонд заавар чиглэл өгч, хамтран ажиллаж байна.

 

Түүнчлэн тус төвийн эмч ажилтнууд улирлын үр дүнгийн урамшууллыг Засгийн газрын 150-р тогтоолоор батлагдсан журмын дагуу бүрэн олгодоггүй хасдаг, цалингаас зөвшөөрөлгүй дур мэдэн суутгал хийсэн зэрэг зөрчилтэй асуудлууд байгааг ч энэ үеэр дуулгаж 4 улиралд урамшууллыг бүрэн олгосон үр дүн гарлаа.

 

Салбарын ажилтнуудаас цалин хөлстэй холбоотой асуудлаар санал авахад хөдөлмөрийн үнэмлэмжийг нэмэгдүүлж хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авахад чиглүүлж цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан гарын үсгийг цуглуулж, УИХ, ЗГ, Байнгын хороод, намын бүлгүүд, бие даагч гишүүдэд хүргүүлж, Улсын 3 талт хэлэлцээрээр 2015 оны төсвийн тодотголын өмнө асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байна.

4.      Эрүүл, аюулгүй ажлын байраар хангагдах, хууль эрх зүйн зохих хамгаалалт эдлэх боломжийг бүрдүүлэх зэргээр салбарын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгоход нөлөөлөх ажлын хүрээнд:

Эрүүл мэндийн салбарын ажилтны ҮЭ-ийн холбоо 2014 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд "ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ТУХАЙ" хуулийн төсөл болон "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ" хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулж тус хэлэлцүүлэгт 18 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож, нэгдсэн саналыг Эрүүл мэндийн яаманд хүргүүллээ.

МҮЭ-ийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ХЭРХЭН АМЖИЛТ ГАРГАХ ВЭ?" сэдвээр УНТЭ, ЭСТ, УIIIТЭ, КНАГ, БГЭМТ, УАШУТҮК, Хан-Уул ЭМТ, Хүүхдийн төв сувилал зэрэг байгууллагуудын ҮЭ-ийн гишүүдэд лекц уншиж, тэдний сонирхсон асуултанд хариулж ярилцлага хийж байгаа нь гишүүн байгууллагуудын эмч ажилтнуудаас ихээхэн талархал хүлээж мэдээлэл тогтмол хийж байхыг санал болгов.

Салбарын холбооны www.metuf.mn вэб сайт, facebook, twitter зэрэг цахим мэдээллийн баазыг шинэчлэн сайжруулах ажлыг хийснээр манай сайтаас мэдээ мэдээлэл авдаг хүний тоо маш огцом нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Цаашид салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын мэдээллийг оруулан МҮЭ-ийн талаарх болон бусад мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллаж байна.              

5.      МЭМАҮЭ-ийн холбооны урт хугацааны зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдаж буй санхүүгийн нөөцийг бүрдүүлж, хөрөнгөө арвижуулах, орлого нэмэгдүүлэх замаар санхүүгийн хүчин чадлаа бэхжүүлэх, гишүүдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, холбоо, хороодод тогтвортой өсөлттэй санхүүгийн чадавхийг бий болгох ажлын хүрээнд:

Тус ҮЭ-ийн холбооны санхүүжилт нь 100 хувь гишүүн байгууллагын татвараас бүрддэг төдийгүй 2014 оны гишүүдийн татварын орлого 2014 оны 12 сарын 31-ний байдлаар 201.5 сая төгрөг байгаа нь өнгөрсөн оныхоос татвар хураалт 10.9 хувиар нэмэгдэж, 19,9 сая төгрөгийн ашигтай ажиллаж, 77,1 сая төгрөгийн үлдэгдэлтэй, санхүүгийн өр авлагагүй ажиллаж байна.  Тус холбоо нь татвараас бусад орлого төвлөрддөггүй, өрөө түрээслэж орлого олдоггүй бөгөөд нийгмийн хариуцлагыг биелүүлэх үүднээс татвар, нийгмийн даатгалын тайланг заасан хугацаанд нь тогтмол өгч хэвшсэн.

Салбарын ҮЭ-ийн холбооны 2013 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа Хяналтын хороонд хүргүүлж, шалгуулан дүгнэлт гаргуулсны зэрэгцээ бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу санхүүгийн аудит хийлгэж тус тус зөрчилгүй гарч, гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж, санхүүгийн үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө ажиллаж байна.

МҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу 2014 оны гишүүн байгууллагын татварт 5.7 сая, ашиглалтын зардалд 1.5 сая төгрөгийг МҮЭХ-ны дансанд шилжүүлсэн ба Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын гишүүн байгууллагын татварт 1.7 сая төгрөгийг дүрмийн дагуу ОУ-ын байгууллагад төвлөрүүллээ.

МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага болох үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын санхүүгийн тайланг улирал тутам авч байгаа ч Улсын 2-р төв эмнэлэг, ГССҮТ, ЦССҮТ, Архангай аймгийн Тариат сумын сум дундын эмнэлэг зэрэг байгууллагуудын ҮЭ-ийн хороодууд тайлангаа ирүүлээгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна.

МЭМАҮЭ-ийн холбоо 2011 оноос эхлэн нийт гишүүддээ зориулан амралт сувиллын газруудад өрөө тохижуулан хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэн сувилуулах нөхцлийг бүрдүүлэн УАШУТҮК (Улаанбаатар сувилал), Оргил рашаан сувилал болон Сонгино амралтын   өрөөнүүддээ үндсэн нэгжийн ҮЭ-ийн  хороодын гишүүдийн хэвтэн сувилуулах график гарган салбарын ҮЭ-ийн холбооны эрхийн бичгийг хуваарилан өгснөөр 150 гаруй гишүүд үйлчлүүлсэн байна. УАШУТҮК-д тохижуулсан өрөөнд зарим шаардлагатай зүйлс болон зөөлөн эдлэлийг шинээр сольж ашиглалтанд орууллаа. Мөн Сонгино амралтанд эрүүл мэндийн даатгалаар санхүүжих орны зөвшөөрөл өгөх хүсэлтийг ЭМЯ-нд тавьж 30 ор санхүүжүүлэхээр шийдвэрдэгдээд байгаа нь ҮЭ-ийн гишүүд илүү нөхцлөөр үйлчлүүлэх нөхцлийг сайжруулахад тус дэм болно гэж үзэж байна.

Тайлант жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гүйцэтгэх зөвлөлийн хуралд тавьж, тэргүүлэгчдийн болон даргын зөвлөлийн хурлын тогтоол шийдвэрээр үйл ажиллагааны зардлыг батлуулан ажиллахын зэрэгцээ Залуучууд, Эмэгтэйчүүд, Хяналтын хорооны ажиллах нөхцлийг хангаж, бие даан ажиллах боломж нөхцлөөр хангаж ажиллалаа.

Зарим ҮЭ-ийн хороодын 2013 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж, дүгнэлт гарган, заавар зөвлөмж өгөх ажил төлөвлөгөөнд тусгагдсан ч Хяналтын хорооны гишүүдийг үл ойшоон баримт материалаа өгөхгүй байх, дуудсан хугацаанд ирэхгүй байх зэрэг асуудлаас болж хяналтын ажил бүрэн хийгдээгүй байгаад цаашид анхаарч ажиллах хэрэгтэй байна..

ҮЭ-ийн хороодын сонгуульт ажилтнуудад сувиллын хөнгөлөлт олгох тухай асуудлыг тэргүүлэгчдийн 11 тоот тогтоолыг баталж 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж, төсөвт тусган  2014 онд 2 сонгуультан дээрх хөнгөлөлтийг эдэлсэн байна.

Тус ҮЭ-ийн холбооны “Эв нэгдлийн сан”-гийн журмын дагуу  төсөвт тусгасны үндсэн дээр 9,7 сая төгрөгийн хөрөнгө төвлөрүүлж салбарын ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байсан П.Гантөмөр, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны дарга О.Доржханд, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Т.Алимаа, Хүүхдийн төв сувиллын ҮЭ-ийн хорооны дарга О.Дүүрэнжаргал, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ҮЭ-ийн хорооны дарга Ш.Мягмаржав нарт нийт 3.2 сая төгрөгийг олгосон бөгөөд тус сангийн үлдэгдэл 20.3 сая төгрөг байна.

МЭМАҮЭ-ийн холбооны 2014 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын Хянан шалгах комиссын дарга нарыг ажлыг идэвхжүүлж, тэднийг ажлын арга зүйд сургах, цаашид ажиллах чиглэл өгөх зорилгоор “ҮНДСЭН НЭГЖИЙН ҮЭ-ИЙН ХОРООДЫН ХЯНАН ШАЛГАХ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг зохион байгуулан явууллаа. Тус сургалтанд салбарын ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Л.Мөнхбаяр, МЭМАҮЭ-ийн холбооны хяналтын хорооны дарга Н.Отгон оролцож холбооны дарга Б.Мягмар “Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт”-ын талаар мэдээлэл хийж хянан шалгах комиссын дарга нарын сонирхсон асуултанд хариуллаа. Сургалтыг зохион байгуулахдаа мэргэжил, арга зүйд сургах, энэ талын мэдлэгийг дээшлүүлэх үүднээс МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Л.Мөнхбаярыг урилгаар оролцуулж “МҮЭ-ийн ажилтан, сонгуультнуудын ёс зүйн шаардлага”, “МҮЭ-ийн холбооны Хянан шалгах байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа” сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийлгэлээ. Үүний зэрэгцээ Хянан шалгах комиссын ажлыг хийхэд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлаар хэсгийн ажил зохион байгуулж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж ярилцлаа.

Сургалтын төгсгөлд “Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хорооны санхүүгийн үйл ажиллагаа, түүнд тавих хяналт” сэдвээр МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга, багш арга зүйч Ч.Нарантуяа хичээл зааж үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын үйл ажиллагааны талаар тэдний асуултанд хариулж, цаашид хэрхэн ажиллах, юунд анхаарах, ҮЭ-ийн гишүүдийг мэдээ мэдээллээр хангаж ажиллахын давуу талыг мэдээллээ. Салбарын ҮЭ-ийн холбооны үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын Хянан шалгах комиссын дарга, гишүүдэд зориулсан сургалт тэдний эрэлт хэрэгцээг хангасан, цаг үеэ олсон сургалт болсныг оролцогсод үнэллээ.

 

--о0о--

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 2-р сарын 04, Лхагва гариг, 14:14
 
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо
Булган аймагт "Хөгжлийн төлөө өв тэгш хүчирхэгжье" сэдэвт нэг өдрийн сургалтыг X/15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, “Бүтээмжийн хөдөлгөөн ба зохистой хөдөлмөр”, ...Дэлгэрэнгүй
Монголын эх баригчдын нийгэмлэгийн эх баригч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд С.Даваасүрэн, Д.Уламбаяр, Ц.Туяа (18 эх баригч) тэргүүтэй ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Баян-Өлгий аймгийн эх баригч нарын төлөөлөлтэй уулзаж, эх баригч нарын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй

Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.