ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
Түүхэн замнал

Эрүүл мэндийн ҮЭ-ийн 90 жилийн түүхэн товчоон

Бид “Нийгмийн зөвшлийг хангах замаар гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж,  тэдний амьдралын түвшинг эрс дээшлүүлэхэд оршино.” эрхэм зорилгын дор гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж эдүгээ 20 гаруй  мянган гишүүн, эмч эмнэлгийн ажилтнууд  салбарын ҮЭ-ээ тойрон хүрээлж, бид хамтдаа эв нэгдлийн шавхагдашгүй хүчээр амжилтаа зузаалан түүхт 90 жилийн ойгоо угтаж байна.

1926-1950 ОН АРД  ОЛНОО ХАЛУУН ЭНГЭРТЭЭ ТЭВЭРСЭН ОН ЖИЛҮҮД

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь 90 жилийн тэртээ 1926 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 16 дугаар тогтоолоор Эмнэлгийн  хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо нэртэйгээр үүсчээ.  Ардын хувьсгалын  дараах он жилүүдэд улсын хэмжээнд ҮЭ-үүд ард олныг бичиг үсэгт сургах, орчин үеийн шинжлэх ухаан бүхий анагаах ухаан  эмнэлэг, эмчилгээнд ард олны хандлагыг бий болгох, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон ард олныг хөдөлмөрийн харилцаа тэр дундаа орчин үеийн анагаах ухаан бүхий эмнэлгийн ажилд сурган дадлагажуулах,  ЗХУ-аас манай улсад уригдан ажиллаж байгаа мэргэжилтнүүдтэй монгол оюутнууд багш шавийн  холбоо тогтоох зэрэг ажлыг ҮЭ хариуцан ажиллаж байлаа. Улмаар социалист уралдаан зарлах, дүгнэх, урамшуулах замаар улсын хэмжээнд халдварт өвчинг бууруулах, хүн амын насжилтыг уртасгахад жинтэй хувь нэмэр оруулжээ. Ийнхүү малын бэлчээрт мал маллаж, малын зэлнээ сааль сааж байсан монгол хүнийг хөдөлмөрийн харилцаанд сургаж, хүмүүжүүлж чухамдаа ҮЭ-ийнхэн ард олноо халуун энгэртээ тэвэрсэн он жилүүд байлаа. Түүхэн энэ цаг хугацаанд ҮЭ ажилчин ангитайгаа зэрэг үүсч бие биенээ тэтгэн хөгжсөн түүхтэй билээ.                      

Анх эмнэлгийн хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо нэртэйгээр үүссэн эвлэл маань 1950-аад он хүртэл эмнэлэг-ариун цэврийн хөдөлмөрийн эвлэл, Эмнэлгийн ажилчны эвлэл, эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, улсын албан газрууд ба эмнэлгийн хийгээд соёл боловсролын ажилтны эвлэл зэрэг нэртэйгээр  үйл ажиллагаа явуулж байв. 1927 оны наймдугаар сарын 15-нд хуралдсан Бүх Монголын Үйлдвэрчний эвлэлийн анхдугаар их хурлаа хийхэд тус эмнэлгийн хөдөлмөрийн эвлэл  6 үүр, 180 гишүүнтэй  байсан нь хамгийн цөөхөн гишүүнтэйд тооцогдож байжээ.Гэвч тухайн үеийн өндөр соёл, боловсролтой сэхээтнүүдээс бүрдсэн хамгийн  зохион байгуулалт сайтай эвлэл байсныг түүхийн хуудаснаа эрдэмтэн судлаачид онцолсон байдаг.  1926 онд ЗХУ-ын Профентерний товчоонд Г.К.Бондаренко илтгэл тавьснаар тус товчооноос Монгол улсад салбарын ҮЭ-ийг хөгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолсон байдаг. Энэ хүрээнд ЗХУ-ын эмнэлэг - ариун цэврийн хөдөлмөрийн эвлэлийн мал эмнэлгийн секцтэй холбоо тогтоон тэдний  туршлагыг үйл ажиллагаандаа  нэвтрүүлж  эхэлсэн нь МҮЭ-ийн гадаад харилцааны эхлэл төдийгүй Монгол улсад салбарын ҮЭ  хөгжилийн  эхлэл болжээ.

1950-1989 ОН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЭВ ХАМТЫН СУРГУУЛЬ

БНМАУ-ын Ардын Их хурлын чуулганаар  эрүүлийг хамгаалахын үйл ажиллагааг  хэлэлцээд “манай оронд социалист эрүүлийг хамгаалах систем бүрэлдэн тогтлоо” хэмээн үзэв.

Энэ хугацаанд таван мянга шахам ажилчинтай болж, эрүүлийг хамгаалах цэг, салбар 300-д хүрч эмнэлгийн тусламжийн хүрэлцээ сайжирсан социалист бүтээн байгуулалтын он жилүүд байлаа. ҮЭ-үүд улс ардын аж ахуйг таван жилээр хөгжүүлэх зорилтыг хангах үүднээс  социалист уралдаан зарлан дүгнэх, урамшуулах төдийгүй ажлаар хоцорч явааг нь тэргүүний сайчуудын эгнээнд хүргэх үүргийг  хүлээн ажиллаж байв.  1950 он гэхэд бүх нийтээр шинэ үсгээр бүх албан бичиг хэргийг хөтөлдөг болох  бодлого, зорилтыг төрөөс дэвшүүлж, ҮЭ-үүд сонин унших, дугуйлан секц хичээллүүлэх зэргээр соёл гэгээрлийн ажлууд хийж байсан юм.  Энэ он жилүүдэд тус холбоо нь эмнэлгийн нэгдсэн хороо, БНМАУ-ын Соёлын яам, Соёл шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалахын ажилтны ҮЭ-ийн Төв хороо, Соёл гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн төв хороо зэрэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байв. Эмнэлгийн ҮЭ-үүд анхан шатны хороодын үйл ажиллагааны тайланг дээд шатандаа сонсон хэлэлцэж сайн туршлагыг олон нийтэд түгээх, алдааг хэрхэн засч залруулах талаар үүрэг өгдөг байсан юм. Эрүүлийг хамгаалахын сайдын коллеги ҮЭ-ийн Төв хорооны тэргүүлэгчидтэй хамтарсан хурлаараа  социалист уралдаан дүгнэх, шагнах дүрэм журмыг хэлэлцэн батлах зэргээр салбарын хэмжээний бүхий л шийдвэрийг хамтран гаргаж байв. Түүнчлэн улсын хэмжээнд халдварт өвчинг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад өөрсдийн ажлыг ч таван жилээр төлөвлөн ажиллаж байжээ. Ийнхүү салбарын ҮЭ-ийн хөгжил, ажлын үр дүн үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хамтдаа суралцан хөгжсөн  он жилүүд байв.  

1990-2008       ОН НИЙГМИЙН ШИЛЖИЛТ, ӨӨРЧЛӨЛТЭЙ ЗЭРЭГЦЭН                                 

  БИЕ ДААН ӨӨРИЙН ОНЦЛОГОО ХАРУУЛСАН  ОН ЖИЛҮҮД

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь түүхэн хөгжлийнхөө явцад янз бүрийн бүтэц зохион байгуулалттай ажиллаж байсан  бөгөөд Соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалахын ажилтны ҮЭ-ийн ээлжит бус бага хурлын 1990 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 06 тоот тогтоолоор дээрх үйлдвэрчний эвлэл татан буугдаж, “Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн ажилтны ҮЭ-ийн гүйцэтгэх хороо байгуулагдаж, 1992 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн II бага хурлаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-үүдийн холбоо нэртэй болж үйл ажиллагаагаа явуулж байсан билээ. Нийгмийн шилжилт, өөрчлөлттэй зэрэгцэн Эрүүлийг хамгаалахын ажилтны Төв хороо болон бие даасан юм. Монгол улсын олон нийтийн байгууллагад  төдийгүй МҮЭ-ийн салшгүй бүрэлдэхүүн, хөгжлийн түүчээ, нийгэмд тэргүүлэх салбар гэдгээ ийнхүү нотолсон билээ. Бие даан үйл ажиллагаа явуулах  санал санаачлагыг  тус Төв хорооны анхны даргаар ажиллаж байсан Анагаах ухааны доктор Л.Одончимэд гаргажээ. Энэхүү бие даасан зохион байгуулалтыг улс орон даяар эрүүлийг хамгаалахын харъяа, эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд дэмжиж эвлэлдэн нэгдсэн нь үндэсний хэмжээний байгууллага гэдгээ баталгаажуулсан үйл явц билээ. Улс орны эдийн засаг хүндрэлтэй нийгмийн шилжилтийн  он жилүүдэд тус Төв хорооноос эрүүлийг хамгаалахын ажилтны ҮЭ-ийн Төв хороо тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, тухайлбал ажлын нөхцлөө сайржуулах, хамгаалах хэрэгсэл, цалин хөлсний талаар асуудал тавиад зогсохгүй эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулах, салбарын хөгжил дэвшлийн төлөөх санал санаачлагыг ч гарган ажиллаж иржээ.

Засгийн газарт  1991 оны IY,X,XI сард шаардлага тавин  нэн даруй шийдвэрлүүлэх асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагатай хэлэлцээр хийж биелэлтийг сар бүр дүгнэж ажилласнаар үр дүнд  нь салбарын төсвийг 1991 оныхоос 110 сая төгрөгөөр, нэмэгдүүлсэн. Мөн МҮЭ-үүдийн хавар, намрын тэмцлийн сарын ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт шаардлага хангахгүй байгаа ажлын байр 630-ыг илрүүлж, түүнийг сайжруулахад зориулж 1,2 сая төгрөгийн зардлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж, ажлаас үнэдслэлгүй халагдсан 100 хүнийг ажилд нь эргүүлэн тогтоох зэргээр гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж цоо шинэ нийгмийн өөрчлөлт дунд олон бэрхшээлийг хамтын хүчээрээ туулж ирсэн онцлогтой.  1997 оны 2-р сарын 28 нд МЭМАҮЭ-ийн  холбооноос санаачлан зохион байгуулсан “сануулах ажил хаялт” зэрэг нь  өргөн олны дэмжлэг бүхий үндэсний хэмжээний томоохон тэмцэл байсан юм. Энэхүү түүхэн өөрчлөлт, үр дүн нь эрүүл мэндийн салбарын ажилтны ҮЭ-ийн үе үеийн удирдагч, идэвхтэн сонгуультан, гишүүдийн эв нэгдэл, хамтын хөдөлмөр нь “ҮЭ  бол нийгмийн тусгал” хэмээх онолыг нотлон харуулсан түүхэн үйл явц байлаа.  

2009-2016 ОН ХАМТЫН ХҮЧЭЭР ХӨГЖИЖ БУЙ ОН ЖИЛҮҮД

Нийгмийн шилжилтийн өөрчлөлтөөс үүдэн хөдөлмөрийн харилцаанд эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, үндсэн цалинг нэмэгдүүлэх, үр дүн бусад нэмэгдэл цалинг тогтоосон журам, хэлэлцээрийн дагуу олгох зэрэг гишүүдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх  ажлыг  2008-2015 онд тус холбооны ажлын ажлын алба, тэргүүлэгчид, анхан шатны хороодын дарга, идэвхтэн сонгуультнууд хамтын хүчээрээ бүтээж ирлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-үүдийн холбоо нь 2011 оны VIII бага хурлаараа дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж улмаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо болгон нэрээ өөрчилж, “Эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалцгаая” уриатай үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Аливаа ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаа нь нийгмийн тогтолцоо, улс төр, эдийн засгаас хамааралтай байдаг бөгөөд улс төр, нийгэм эдийн засгийн байдал тогтворгүй нийгмийн ороо бусгаа өнөө цаг үед МЭМАҮЭ-ийн холбооноос хамтын гэрээ, хэлэлцээрт гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, шинээр бий болж буй эрэлт хэрэгцээг хангах зэрэг чиглэлийн олон асуудлыг тусган ажиллаж байна. Тухайлбал эрүүл мэндийн яамны удирдлагатай хамтын хэлэлцээрийг хоёр жил тутам  байгуулж,  хэрэгжилжүүлэх ажлын төлөвлөгөөг хамтарсан ажлын хэсгээр гаргаж, хэрэгжилтийг хянах хамтарсан удирдамжийн хүрээнд зөвлөн туслах шалгалтыг хийж, ажилласны үр дүнд салбарын ажилтнуудын цалин, бодит орлогыг үе шаттай нэмэгдүүлж 2014-2015 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрээ хувийн эмнэлгүүдийн төлөөллийг хамруулан гурван талт хэлэлцээр болгож, спортыг салбарыг хамруулав. Хэлэлцээрийн хамрах хүрээг тэлсэн, эрх зүйн баталгааг нь хангах замаар салбарын ҮЭ-ийн холбооны бодлого, шийдвэр, үйл ажиллагааг тэдэнд хүргэн үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Улмаар 2014-2015 онд хэрэгжүүлэх гурван талт хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын ажиллагсдын  цалинг гурван сая төгрөгт хүргэх саналыг ҮЭ-ээс гаргаж хэлэлцээрт тусгасан зэрэг нь үндэсний хэмжээнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар бодитой хийсэн эхний алхам боллоо.

Улс төрийн тогтворгүй байдлаас улбаалсан бэрхшээл салбарын ҮЭ-ийн зорилго, үйл ажиллагаанд нөлөөлж байгаа ч нийгмийн түншлэлийг бэхжүүлэх, харилцан ярилцах, шаардах, жагсаал цуглаан хийх зэргээр тэмцэл, үйл ажиллагааны арга хэлбэрээр гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ гишүүд, идэвхтэн сонгуультнуудын дэмжлэг, хамтын хүчээр биелүүлэн  ажиллаж байна. 2010 онд Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Энэрлийн дээд бурхад эмч нарын авъяасыг биширмүү” дуун цэнгүүнийг зохион байгуулсан нь эмчийн мэргэжил, авъяасыг нь үнэлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улмаар 2011 оноос эмч нарыг мэргэжлийнх нь төрлөөр шалгаруулах журам гарган Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулж эхэлсэн нь салбарын ажилтнуудын нэр хүндийг өргөж, алдаршуулж, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлсэн нийгэмд хүлээн зөвшөөгдсөн арга хэмжээ боллоо.

Боловсон хүчний бодлогын хүрээнд идэвхтэн сонгуультнаа чадваржуулах, анхан шатны хороодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор жил бүр тэргүүний гишүүн байгууллага, сонгуультныг шалгаруулж урамшуулан ажиллаж ирлээ. Мөн идэвхтэн сонгуультнууд төдийгүй гишүүдээ мэдээ, мэдээллээр хангах,  төдийгүй мэдлэг олгох, арга зүй бүхий хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбоотой 30 гаруй сэдвээр 134 удаагийн сургалтад 10  мянга орчим гишүүнийг хамрууллаа. Цаашид МЭМАҮЭ-ийн холбооноос салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгон хөдөлмөрийн үнэлэмжийг эрс дээшлүүлэх, үнэлэгдээгүй хөдөлмөрийг үнэлэмжтэй болгох, ажлын ачааллыг бууруулах, хөдөлмөрийн үлгэрчилсэн норм нормативыг батлуулж, мөрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэр хүндийг хамгаалах, алдаршуулах нийгмийн баталгааг сайжруулах, хариуцлагын зохистой тогтолцоог бий болгох, ажилтнуудын эрүүл мэнд, ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр зорилго тавин ажиллаж байна.         

 

 

 

 

 
"Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн" амжилттай боллоо.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН” 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮЭ-ийн СТО-д амжилттай болж өндөрлөлөө. ...Дэлгэрэнгүй
Говьсүмбэр аймгийн үйлчилгээний ажилчдын зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөнийг Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Гантөмөр нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ЗДТГ-ын дарга Д.Содном нар мэндчилгээ ...Дэлгэрэнгүй
Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хорооноос "Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, ҮЭ-ийн хороодын эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. ...Дэлгэрэнгүй
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгуулж, нийт ажилтнууд болон АҮЭХ, АЭМГ-ын удирдлагуудтай уулзлаа. ...Дэлгэрэнгүй
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв.
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв. ...Дэлгэрэнгүй
Щастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 150 эмч, ажилтнуудад МЭМАҮЭ-ийн холбооноос "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар "Хөдөлмөрийн тухай хуулийн товч ойлголт, хамтын гэрээ түүний үр дүн, ач холбогдол", Салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээр, түүний үр дүн болон салбарын ҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар тус холбооны дарга Б.Мягмар, "Хөдөлмөрийн гэрээ, түүний тухай ойлголт, нийтлэг зөрчлүүд" сэдвээр дэд дарга Ч.Нарантуяа нар хичээл зааж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар дадлага хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх гарцыг гаргахын зэрэгцээ хамтын гэрээнд зайлшгүй тусгах олон саналуудыг оролцогч нартай х...Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа.
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтанд 58 ажилчид оролцож өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлон хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ.  ...Дэлгэрэнгүй
ЭХЭМҮТ-ийн сувилагч нарт "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
ЭХЭМҮТ-ийн сувилагч нарт "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос тус төвийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчидтэй хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж, нийт 75 хүнийг хамрууллаа. Идэвхтэй оролцсон гишүүддээ баярлалаа. ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.