ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЗАЛУУЧУУДЫН ХОРОО

1.      Залуучуудын хорооны дарга СБЭМТ-ийн статистикч эмчҮЭ-ийн хорооны дарга Д.Мөнхжавхлан

2.      Нарийн бичгийн даргаар МЭМАҮЭ-ийн холбооны нягтлан бодогч Т.Норжинсүрэн

3.      Тэргүүлэгчээр Г.Ган-ЭрдэнэЯ.Цолмон, Н.Мөнхбат, Д.Өлзиймаа, Э.Санжаа

 

 

МЭМАҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчдийн

2014 оны 01-р сарын 15-ны өдрийн

05 тоот тогтоолын хавсралт

 

МЭМАҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго, үйл ажиллагааны зарчим

1. МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний залуучуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, МҮЭ-ийн бодлогыг хэрэгжүүлэх, сургалт, семинар, кампанит ажил болон бусад арга хэмжээг зохион байгуулах, олон улсын байгууллагын бодлого шийдвэрийг үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд  оршино.

2. Залуучуудын хорооны ажиллах журмыг Залуучуудын хорооны бүх гишүүдийн хурлаар сайшааж тэргүүлэгчдийн хурлаар батална.

3.  МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо нь Монгол улсын хууль, МҮЭ- ийн холбооны дүрэм, МЭМАҮЭ-ийн холбооны дүрэм   болон энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

Хоёр.Бүтэц, бүрэлдэхүүн

1.    МЭМАҮЭ-ийн холбоо нь дэргэдээ Залуучуудын хороо байгуулж ажиллуулна.

2.  Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороод нь дэргэдээ залуучуудын хэсгийг байгуулж ажиллуулна.

3. МЭМАҮЭ-ийн холбооны залуучуудын хороо болон Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хорооны залуучуудын хэсгүүд нь 35 хүртэлх насны гишүүдтэй байна.

4.  МЭМАҮЭ-ийн холбооны  Залуучуудын хорооны эрх барих дээд байгууллагыг салбарын холбооны ажлын албаны залуу ажилтнууд болон үндсэн нэгжийн ҮЭ-ийн хорооны залуучуудын хэсгийн ахлагч нар бүрдүүлнэ.

5. Бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлын хоорондох үйл ажиллагааг хорооны   Удирдах зөвлөл зохицуулж удирдана.

6.  МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал нь жилд нэгээс доошгүй удаа хуралдана.

7.   МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны  удирдах зөвлөл,  дарга, нарийн бичгийн даргыг бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурлаас 2 жилийн хугацаагаар  сонгоно.

Гурав. Хорооны бүрэн эрх

1. Залуучуудын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэднийг үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд татан оролцуулах.

2. МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн хуралд эрхэлсэн  ажлын чиглэлээр асуудал оруулах шийдвэрлүүлэх.

3. МЭМАҮЭ-ийн холбооны төлөвлөгөөнд асуудал оруулах мэргэжил, үйлдвэрлэлийн болон нутаг дэвсгэрийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоодтой хамтарсан үйл ажиллагаа явуулах шаардлагатай мэдээ, судалгааг гаргуулж авах

  4.   Залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон бусад  асуудлаар үйлдвэрчний эвлэлийн залуу гишүүдийн дунд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах.

Дөрөв. Хорооны үүрэг

1. Залуучуудын талаархи МҮЭХ, МЭМАҮЭ-ийн холбооны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх сургалт, компанит ажил зохион байгуулах, санал боловсруулах.

2.   Залуучуудын нийгмийн баталгааг хангах,тэдний эрх ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар төр засаг, эзэд захиргаанд санал хүсэлт, шаардлага тавьж үйлдвэрчний эвлэлүүдийн дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлэх.

3. Үйлдвэрчний эвлэлийн залуу удирдагчдын сургалтыг холбогдох байгууллагатай хамтран бэлтгэх, удирдах ажилд залуучуудыг бэлтгэх тэдний нэрийг дэвшүүлэх , залуучуудын байгууллагатай хамтран ажиллах

4.  ҮЭ-ийн зорилго, үйл ажиллагааны талаар залуучуудад мэдлэг олгох, мэдээлэл өгөх, сурталчлах.

Тав. Хорооны ажиллах журам

1.    МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны ажлыг дарга удирдана. Хорооны дотоод ажлыг нарийн бичгийн дарга хариуцна.Хорооны удирдах зөвлөлийн хурлыг шаардлагатай үед хуралдуулна.

2.    МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо нь хуралдаж хэлэлцсэн асуудлаараа санал дүгнэлт, зөвлөмж гаргаж тэргүүлэгчдийн хуралд оруулна.

3.    МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо нь эрхэлсэн ажлын чиглэлээр олон улсын төрийн болон төрийн бус  байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ажиллаж, залуучуудын эрх ашгийн төлөө тэмцэж байгаа иргэд, байгууллага, эвсэл хөдөлгөөнийг дэмжинэ.

4.   МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо нь эрүүл мэндийн салбарын залуу гишүүдэд хандсан үйл ажиллагаа явуулна.

5. МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны явуулах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг МЭМАҮЭ-ийн холбооны төсөвт санал оруулж тусгуулна.

6. МЭМАҮЭ-ийн холбооны Залуучуудын хороо нь шаардлагатай тохиолдолд МЭМАҮЭ-ийн холбооны тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.

 

--oOo--

 

 
"Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн" амжилттай боллоо.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН” 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮЭ-ийн СТО-д амжилттай болж өндөрлөлөө. ...Дэлгэрэнгүй
Говьсүмбэр аймгийн үйлчилгээний ажилчдын зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөнийг Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Гантөмөр нээж, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ЗДТГ-ын дарга Д.Содном нар мэндчилгээ ...Дэлгэрэнгүй
Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн хорооноос "Ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, ҮЭ-ийн хороодын эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. ...Дэлгэрэнгүй
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос санхүүжүүлэн зохион байгуулж буй ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч эуажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хуль эрх зүй-1" сэдвээр хийлээ. Сургалтыг МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал нар хичээл зааж оролцогчдын асуултанд хариулж, хэсгээр ажиллуулж тулгамдсан асуудлаа ярилцсан үр дүнтэй сургалт болсныг эмч ажилтнууд үнэлж байлаа. Сургалтын төгсгөлд 1 кредитийн гэрчилгээ олголоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэвэт сургалт зохион байгуулж, нийт ажилтнууд болон АҮЭХ, АЭМГ-ын удирдлагуудтай уулзлаа. ...Дэлгэрэнгүй
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв.
УАШУТҮК-ийн корпорацийн эмнэлгийн эмч, ажилтнуудад "Хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг зохион байгуулж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэв. ...Дэлгэрэнгүй
Щастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 150 эмч, ажилтнуудад МЭМАҮЭ-ийн холбооноос "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар "Хөдөлмөрийн тухай хуулийн товч ойлголт, хамтын гэрээ түүний үр дүн, ач холбогдол", Салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээр, түүний үр дүн болон салбарын ҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар тус холбооны дарга Б.Мягмар, "Хөдөлмөрийн гэрээ, түүний тухай ойлголт, нийтлэг зөрчлүүд" сэдвээр дэд дарга Ч.Нарантуяа нар хичээл зааж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар дадлага хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх гарцыг гаргахын зэрэгцээ хамтын гэрээнд зайлшгүй тусгах олон саналуудыг оролцогч нартай х...Дэлгэрэнгүй
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа.
"Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредиттэй сургалтыг Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Сургалтанд 58 ажилчид оролцож өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа тодорхойлон хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ.  ...Дэлгэрэнгүй
ЭХЭМҮТ-ийн сувилагч нарт "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
ЭХЭМҮТ-ийн сувилагч нарт "Хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй-1" сэдэвт 1 кредитийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос тус төвийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчидтэй хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж, нийт 75 хүнийг хамрууллаа. Идэвхтэй оролцсон гишүүддээ баярлалаа. ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.