ТАНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ БИД ХАМГААЛНА
Бодлогын бичиг баримт

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны

X бага хурлаар 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр батлав

 

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ

2017-2020 он

 

Нэг. Эрхэм зорилго

Тус холбооны эрхэм зорилго нь нийгмийн зөвшлийг хангах замаар гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж,  тэдний ажиллах нөхцөл, амьдралын түвшинг эрс дээшлүүлэхэд оршино

Хоёр. Алсын хараа

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг үндэсний хэмжээнд төлөөлж чадахуйц гишүүнчлэлтэй, төрийн бодлого, шийдвэрт хүчтэй нөлөөлдөг, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, эрх ашгийг хамгаалах чадавх бүхий нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг нэгдэл байна.

  Гурав. Баримтлах зарчим, үнэт зүйлс   

МЭМАҮЭ-ийн холбоо нь бодлого, үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмуудыг баримталж ажиллана. Үүнд:

3.1. Шударга ёс, ардчилал, ил тод байдлыг дээдлэх

3.2. Хүний эрх, эрх чөлөөг  хүндэтгэх   

3.3. Эв санааны нэгдлийг эрхэмлэх

3.4. Нийгмийн түншлэлийн зарчмыг удирдлага болгох

3.5. Өөрийгөө удирдаж, санхүүжүүлэх

3.6. Хараат бусаар, бие даан ажиллах

3.7. Урт хугацаанд тогтвортой тасралтгүй ажиллах

3.8. Хамтын удирдлагыг хэрэгжүүлэх

3. 9. Тэгш эрхийн зарчимд тулгуурлан гишүүн бүрт хүрч, хүртээмжтэй ажиллах

Бодлогын зорилт-1:

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагааг үндэсний түвшинд тэргүүлэн ажиллаж, бүх шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулна.

Хүрэх үр дүн:

-          ҮЭ-ийн гишүүд болон олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болно.

-          Хамтын тэмцэл, хөдөлгөөнд хүчирхэг, эв нэгдэлтэй, ямагт манлайлагч байна.  

-          Гишүүнчлэл нэмэгдэж, анхан шатны ҮЭ-ийн хороодын үйл ажиллагаа өргөжин бэхжинэ.

-          ҮЭ-ийн хүний нөөцийн чадавх бүх түвшинд сайжирч, анхан шатанд орон тооны сонгуульт ажилтнуудын тоо нэмэгдэж, чадавхижсан байна.

-          Урт хугацааны зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, санхүүгийн хүчин чадлаа бэхжүүлнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

-          Салбарын ажиллагсдын эрх ашгийн төлөө тэмцэж чадах, мэргэшсэн боловсон хүчинтэй байж, тэдгээрийг идэвхжүүлж, тогтвортой ажиллуулах, тасралтгүй чадавхжуулах,

-          Гишүүдэд хүртээмжтэй, чадварлаг, хурдтай үйл ажиллагааг явуулах чадавхийг бүх түвшинд бүрдүүлж, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, ҮЭ-ийн хороодыг шинээр байгуулах,

-          Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын ажлыг дүгнэж, оны шилдгүүдийг шалгаруулж, тэргүүний арга барилыг нь бусдад түгээж байхын зэрэгцээ ҮЭ-д ээлтэй ажил олгогч, шийдвэр гаргагч, байгууллага хүмүүсийг тодруулан урамшуулж байх,

-          Бүтцийн өөрчлөлт хийгдэж буй байгууллагуудад ҮЭ-ийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжүүлэх, шинээр зохион байгуулагдаж буй байгууллагуудад ҮЭ-ийг зохион байгуулах ажлыг цаг алдалгүй хийж байх,

-          Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэнд ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн таатай нөхцлөөр хангах талаар хийсэн ажлыг оруулж дүгнэх,

-          Эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах,

-          ҮЭ-ийн гишүүдийн тоо болон санхүүгийн чадавх зэргийг харгалзан ҮЭ-ийн хороодод орон тооны дарга, нарийн бичгийн дарга ажиллуулах, ажлын орчин нөхцөл, бүтцээс хамааран ҮЭ-ийн нэгдсэн хороодыг байгуулах,

-          Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэр хүнд, нийгэмд эзлэх байрь суурийг бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах,

-          Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах,

-          Явуулж буй үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр сурталчлах,

-          Ажлын албаны ажилтнуудыг голлох чиглэлээр мэргэшүүлэн сургаж, бүтцийг сайжруулж, эрх зүйн туслалцаа авах нөхцлийг бүрдүүлэх,

-          Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, санхүүгийн хяналт шалгалт, аудит хийлгэх зэрэг бүртгэл, тайлан тооцооны олон улсын стандартыг мөрдүүлэх,

-          Урт хугацаанд тогтвортой тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлж, хүчин чадлаа бэхжүүлэх,

-          Санхүүгийн чадавхиа бэхжүүлэх зорилгоор аж ахуйн үйлчилгээ эрхлэх боломжийг судалж, үе шаттай хэрэгжүүлэх, амралт сувилал байгуулах,

Бодлогын зорилт-2:

Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын хэмжээнд хамт(тариф)-ын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалингийн тогтолцоонд шинэчлэл хийх замаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулна.

Хүрэх үр дүн

-          Хөдөлмөр, нийгмийн түншлэлийг үндэсний хэмжээнд загвар болохуйц хөгжүүлнэ.

-          Хамт(тариф)-ын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

-          Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог шинэчлэх замаар хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж амьжиргааг хангахуйц түвшинд хүргэнэ.

-          Нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнг тооцно.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

-          Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох, бодлогыг шинэчлэх чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллах,

-          Хөдөлмөр, цалин хөлс, нийгмийн баталгаа, ХАБЭА-тай холбоотой асуудлыг эрүүл мэндийн салбар дотооддоо хамт(тариф)-ын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, үр дүнд хүрэх,

-          Нийгмийн түншлэлийн хүрээнд гадаад орнуудад туршлага судлах, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг өргөжүүлэх,

-          Эрүүл мэндийн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт(хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэх)-ыг бий болгоход нөлөөлж, нэг эмч, сувилагч, ажилтанд ноогдох ажлын ачааллыг бууруулж, орон тоог нэмэгдүүлэх,

-          Эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын цалингийн тогтолцоог шинэчлэх замаар ангилал зэрэглэл, доод жишгийг нэмэгдүүлэх, эрсдэлтэй ажлын байрыг тогтоож,  нэмэгдэл олгох асуудлыг судалж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх,

-          Салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр шинэчлэн тогтоох,

-          Хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,

-          Ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх,

-          Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах асуудлаар холбогдох байгууллагуудад санал тавьж шийдвэрлүүлэх,

-          Тэтгэвэрт гарах нас болон ажиллагсдын орлогод нөлөөлж болох татварыг нэмэгдүүлэх асуудалтай тууштай тэмцэх,

Бодлогын зорилт-3:

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангаж, ажлын байрны эрсдлийг бууруулж, эрүүлжүүлэх, дархлаажуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Хүрэх үр дүн

-          Эрүүл мэндийн салбарт MNSOSHAS18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-шаардлага стандартыг нэвтрүүлнэ.

-          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангасан загвар эрүүл мэндийн байгууллагуудыг бий болгоно

-          Эмч, эмнэлгийн ажилтнуудын өвчлөлийн байдалд судалгааг Төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хийж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-          Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтанд нэмэлт өөрчлөлт оруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ

-          Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг эрүүл мэндийн салбарт хангуулах ажлыг хариуцсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл-ийг эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулах,

-          Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон иж бүрэн хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн норм стандартын үлгэрчилсэн загварыг нийтлэг мэргэжлүүдээр баталж мөрдүүлэх,

-          Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,

-          Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах,

-          Ажлын байранд сэтгэл зүйч ажиллуулах, стресс бууруулах асуудлыг салбарын хэлэлцээрт тусгах замаар хэрэгжүүлэх,

-          Ажлын байран дээр халдлагад өртөх үед хамгаалах хууль эрх зүйг  тогтолцоог бий болгох,

-          Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жил бүр хамруулж, хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн судалгаа гарган, эрүүлжүүлэх арга хэмжээг авч тайланг нэгтгэж үр дүнг тооцож ажиллах,

-          Шилдэг, аюул осолгүй ажлын байртай байгууллагын дарга, удирдагчийг шалгаруулж, урамшуулах,

-          Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийлгэж, холбогдох тушаал шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах, ажлыг холбогдох яамтай хамтран хийх,

 

МЭМАҮЭ-ийн холбооны X бага хурлын Редакцийн комисс:

Өргөө амаржих газрын ҮЭ-ийн хорооны

                                              дарга, СТЭОрлогч дарга                                          Г.Баясгалан

            Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн

хорооны дарга, Хайлааст салбарын эрхлэгч                                     Х.Ариунаа

            Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн

ҮЭ-ийн хорооны дарга, Сувилахуйн албаны дарга                        С.Энхцэцэг

 
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа
МЭМАҮЭ-ийн холбооноос Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад "Эрүүл мэндийн эрх зүй ба эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" сэдэвт 1 кредиттэй сургалтыг 2018 оны 10-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. ...Дэлгэрэнгүй
МЭМАҮЭ-ийн холбоо, Булган аймгийн VЭ-ийн холбооны хамтарсан сургалт, уулзалтууд амжилттай боллоо
Булган аймагт "Хөгжлийн төлөө өв тэгш хүчирхэгжье" сэдэвт нэг өдрийн сургалтыг X/15-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар "ҮЭ-ийн үндсэн мэдлэг" сэдвээр МҮЭХ-ны багш арга зүйч Ц.Гэнэндулам, “Бүтээмжийн хөдөлгөөн ба зохистой хөдөлмөр”, ...Дэлгэрэнгүй
Монголын эх баригчдын нийгэмлэгийн эх баригч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтанд С.Даваасүрэн, Д.Уламбаяр, Ц.Туяа (18 эх баригч) тэргүүтэй ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Баян-Өлгий аймгийн эх баригч нарын төлөөлөлтэй уулзаж, эх баригч нарын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо. ...Дэлгэрэнгүй
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.
МЭМАVЭ-ийм холбооны дарга Б.Мямар ХДХВ/ДОХ, сүрьеэгийн асуудлаар Глобаль бүсийн менежер Luca Occhini болон Монгол Улсыг хариуцсан менежер Allan Nfamba нарыг хүлээн авч уулзлаа.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарын удирдлага, ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
рүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг МЭМАҮЭ-ийн холбооноос санаачлан ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран зохион байгуулж байна.  ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг
Эрүүл мэндийн ажилтны "НИЙГМИЙН БАТАЛГАА БА ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ" уулзалт хэлэлцүүлэг X/03-нд ЭМЯ-ны Б танхимд болно. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон ҮЭ-ийн хороодын дарга нар оролцоно уу. Холбоо барих утас 320549 ...Дэлгэрэнгүй
Монгол улсын засгийн газрын тогтоол
Монгол улсын засгийн газрын тогтоол ...Дэлгэрэнгүй
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
Салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж, ...Дэлгэрэнгүй
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан " эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг түр зогсоолоо Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хэлэлцээрийн 4 бүлэг 26 заалт бүхий хэлэлцээрийн 24-ийг нь Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам хуулийн дагуу албан ёсоор бүртгэж, 2 заалтыг дахин хэлэлцэж бүртгэх санал ирүүллээ. ...Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн салбарынхан 48 цагийн дараа тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд " Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох"-ын төлөө 6 сарын турш эв нэгдлээ орон даяар илэрхийлж тэмцлээ.Үр дүн нь өнгөрөгч 5 дугаар сарын 29-ний өдөр " Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт( тариф)-ын нэмэлт хэлэлцээр"-ийг хуулийн хүрээнд хэлэлцэн зөвшилцөж байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр , хуулийн үндэслэлгүйгээр хойш тавьж хүнд суртал ...Дэлгэрэнгүй
Зохиогчийн эрх МЭМАҮЭ-ийн холбоонд харъяалагдана.
Энэхүү вэб сайтыг ТАНЫ ГҮҮР ХХК-д бүтээв.